Хонь
Хонины ордныхны хувьд зургадугаар сар эргэцүүлэл, өсөлтийн сар байна. Энэ сард таны амьдрал бүхэлдээ сайжирч, ирээдүйгээ шинээр төлөвлөх болно. Хамт олонтойгоо нийцтэй байж, сарын сүүлээр амжилт бүтээл арвин байх нь. Сарын сүүлчээр хэчнээн хол явж чадсанаа хараад та өөрөөрөө бахархах нь дамжиггүй. Эрүүл мэнд гайхалтай сайн байх бөгөөд та өөрийгөө шинээр төрсөн мэт мэдрэх болно. Биеийн болоод сэтгэлийн эрүүл мэнд ялгаагүй сайн байх нь. Санхүүгийн асуудлууд сайнаар шийдэгдэнэ.
Үхэр
Үхрийн ордныхны сорилттой тулгарах сар айсуй. Янз бүрийн саад бэрхшээл цөөнгүй гарч ирэхийн сацуу та өөрт туслах зөв хүмүүсээ олохын тулд нэлээд цаг хугацаа, хичээл зүтгэл зарцуулна. Гэхдээ эцсийн дүндээ асуудлаа шийдвэрлэж дөнгөх л болно. Сөрөг бодлууд танд төрөх бүрийд эерэг хандлагыг өөртөө төлөвшүүлэх дадлага хийгээрэй. Итгэлтэй хүнтэйгээ ярилцаж, өөртөө туслаарай. Энэ сард эерэг хандлагыг өөртөө төлөвшүүлэх дасгал тогтмол хийх нь тустай. Ажил хэрэг тань маш их анхаарал шаардах бөгөөд хичээл зүтгэл тань талаар өнгөрөхгүй. Амжилтад хүрэхийн тулд хангалттай хол зам туулах ёстой шүү дээ.
Ихэр
Энэ сар таны хувьд сэтгэл хөдөлгөм, өвөрмөц, адал явдлаар дүүрэн байх нь. Бие болоод сэтгэлийн эрүүл мэндэд эерэг өөрчлөлт гарна. Ингэснээр та олонтой нийцтэй байж, янз бүрийн арга хэмжээнд цөөнгүй оролцоно. Хайр дурлалын хувьд ид шидийн гэмээр сар таныг хүлээж байна. Хайр халамж, тайтгарлыг хангалттай ихээр мэдрэх болно. Гэхдээ итгэлцэл, нээлттэй байдлыг гол зарчмаа болгохыг бүү мартаарай. Санаатайгаар үл тоомсорлож байсан хайр дурлал эргэн сэргэж магадгүй. Эрүүл мэнддээ ямар нэгэн хүндрэл учруулахгүйн тулд хоол боловсруулах эрхтэндээ анхаар. Аль болох гэртээ хооллоорой.
Мэлхий
Та энэ сард бизнесээ дараагийн түвшинд хүргэх сонирхолтой санал, боломжуудыг гартаа оруулна. Үүнийхээ төлөө маш их хөдөлмөрлөх хэдий ч амсах сэтгэлийн таашаал нь үлэмж их юм. Ажил хэрэгтээ бүтээлчээр хандсанаар ашиг орлогын үүд ч нээгдэнэ. Хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчидтэйгээ харилцаа сайтай байна. Хайртай хүнтэйгээ аялалд гарах төлөвлөгөө зохиогоорой. Шинэ адал явдал, байгальтай ойр байхад цаг зарцуулснаар өөрийнхөө тухай илүү ихийг таньж мэдэх боломжтой.
Арслан
Энэ сард та ажил мэргэжлийнхээ хувьд өсөн дэвжиж, олон зүйл сурах болно. Мэдэж сурсан бүхэн тань амьдрал, карьерт тань сайнаар нөлөөлнө. Энэ сар ерөнхийдөө тайван өнгөрөх юм байна. Онцгой сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдохгүй. Гэхдээ та ажилдаа ер бусын ихээр дурлаж, өндөр бүтээмжтэй, аз жаргалтай байх нь. Эрүүл мэндийн хувьд хэтрүүлэн хэрэглэсэн бүхэн хор хөнөөлтэй гэдгийг санаарай. Нойр хоол, ажил амралтын цагаа зөв зохицуулж, аль болох тогтмол дэглэм баривал сайн. Хааяа завсарлага авч байхгүй бол сарын дунд хэсгээс ажлын бүтээмж муудаж болзошгүй.
Охин
Энэ сар таны хувьд эхнээсээ эцсээ хүртэл гайхалтай эерэг байх нь. Гэхдээ үргэлж тайван бүсдээ шигдээд байлгүй ажил дээрээ илүү нээлттэй байж, санаа бодлоо илэрхийлэх нь танд ашигтай. Санхүүгийн байдал эрс сайжирна. Аюулгүй орлого орж ирж, амьдрал үнэхээр хялбар болсон мэт санагдах болно. Ахмад настнууд болон туршлагатай хүмүүсээс тусламж авч, хамтран ажиллахад гэмгүй. Энэ нь санхүүгийн зорилгоо биелүүлэхэд тань тус болно. Ядарч сульдах гээд байвал дасгал хөдөлгөөн, тэр дундаа йогоор хичээллэвэл үр дүнтэй.
Жинлүүр
Энэ сард үг, үйлдлээ анхаарахыг зөвлөж байна. Хамтрагч болон ойр дотнын хүмүүсээ хандлага, үйлдлээрээ гомдоохгүйг ичээж, хариуцлагатай байгаарай. Хоолны дэглэм, унтах хэв маягаа өөрчилж, амьдралдаа сайн зуршлуудыг төлөвшүүлээрэй. Энэ сарын нэн тэргүүний зорилго бол эрүүл мэндээ анхаарах. Эрүүл мэнддээ удаан хугацаагаар хайхрамжгүй хандсаны уршгаар зарим нэг асуудал үүсч болзошгүй. Та сахилга баттай байх хэрэгтэй. Ажил, амралтаа зөв зохицуулахгүй бол ажлын бүтээмж муудаж, хий хоосон ядрахаас цаашгүйг анхаар.
Хилэнц
Энэ сард ажил, амьдрал тань гайхалтай мэдрэмжээр дүүрэн байна. Хамтран ажиллагсдадаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд шаргуу ажиллах болно. Эрч хүчээр дүүрэн байх нь шаргуу ажиллах боломжийг танд олгоно. Та энэ сард олон их саад бэрхшээлтэй тулгарсан ч эрч хүчтэй, авхаалж самбаатай байна. Хэдий завгүй байсан ч ажил, амьдралаасаа нэгэн зэрэг таашаал авна. Боломжоороо эрүүл хооллохыг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байна. Өмнө нь тохиолдож байсан аливаа харамсалтай явдалд та өөрийгөө буруутгадаг бол энэ сар өөрийгөө чөлөөлөх сар шүү.
Нум
Энэ сард ажилдаа ахиц дэвшил гаргах олон боломж гарч ирнэ. Таны ажлын бүтээмж нэмэгдэж, удирдлагуудынхаа сайшаалыг хүртэх болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд алдаатай, оноотой өдрүүд таныг хүлээж байна. Томоохон санхүүгийн шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Хайртай хүндээ итгэх итгэл тань улам нэмэгдэнэ. Гэр бүлийн гишүүдийн тань дунд үл ойлголцол гарч магадгүй. Та харин энэ үл ойлголцлыг арилгахад гол үүрэг гүйцэтгэнэ.
Матар
Энэ сард та хайртдаа улам ихээр дурлана. Энэ сарын хамгийн эерэг зүйл бол таны хайр дурлалын амьдрал. Хайрт тань бүх зүйлийг танд таатай байлгахын тулд маш их хичээх болно. Хамтрагч, гэр бүл, найз нөхөд гээд бүх хүнээс эерэг хандлага мэдэрсэн, онцгой сар таныг хүлээж байна. Ажил дээрээ шаргуу ажиллаж, завгүй өдрүүд өнгөрөх ба олон ч саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно. Гэхдээ ажлын хамтрагчдынхаа тусламжтайгаар ямар ч сөрөг үр дагаваргүйгээр бүхнийг даван туулж чадна. Боломж гарах бүрт баярлаж талархсан, сэтгэл хөдлөлөө бусдад илэрхийлээрэй.
Хумх
Энэ сард аз тань атгандаа багтаж ядан байх нь. Ашиг орлого авчрах гайхалтай шинэ боломж гарч ирнэ. Шинэ боломжийг гартаа оруулахын тулд аливаа саад бэрхшээлийг даван туулах гайхалтай хүчийг од эрхэс танд өгч байна. Шаргуу хөдөлмөрлөснөөр аз жаргал, амжилтаар дүүрэн байх нь. Сүүлийн үед таны төлөө шаргуу ажилласан, чухал төслүүдэд тусалж дэмжсэн хамтрагчаа үнэлээрэй. Хүчин зүтгэлийнхээ төлөө та хоёр хоёулаа шагнуулж магадгүй юм. Зарим зүйл дээр өөртөө хэт хатуурхаад хэрэггүй, нуруун дээрх ачаанаасаа өөрийгөө чөлөөл. Танд баяр баясгалан авчирдаг үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоорой.
Загас
Энэ сард та сахилга баттай, хичээнгүй ажиллаж чадвал ирээдүйд их хэмжээний хохирол амсахаас аврагдана. Ажил хэрэг тань сүүлийн үед нэлээд уналтад орсон бол энэ сард хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна шүү. Нэгэнт өнгөрсөн, алдсан зүйл дээр хэт их бодож, цаг зав зарцуулах хэрэггүй. Харин эрч хүчээ нөөж байгаад хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй газарт нь гаргаарай. Дахин ашиг олж, ажил хэргээ үргэлжлүүлэхэд тань тус болох хүмүүс хэрэгтэй. Бусдын тусламжийг хүсэхэд “Би” үзэл тань саад болж мэдэх юм. Найдвартай хүмүүсээс дэмжлэг хүсэхэд буруудахгүйг зөвлөе. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн ахиухан хийгээрэй.
Холбоотой мэдээ