Starlink: Монголд станц байгуулж, 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Starlink: Монголд станц байгуулж, 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлнэ

Starlink: Монголд станц байгуулж, 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлнэ

Тэрбумтан Элон Маскийн “SpaceX” компанийн сансрын интернэт “Starlink” Монголд орж ирнэ гэх мэдээ гараад удаж буй. Энэхүү яриа ажил хэрэг болох шатандаа оржээ. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ өнөөдөр /2022.06.02/ “SpaceX” компанийн ерөнхийлөгч, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвинн Шотвеллтэй онлайнаар холбогдож, уулзалт хийсэн аж.

Энэ талаараа Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Старлинк компани Монгол Улсын хувьд газар нутагтай том учраас бид газрын станцаа байгуулах шаардлагатай байгааг хэллээ. Газар нутгийн онцлогоос хамаараад нэг ширхэг биш, нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад, газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболт бидэнд гаргаж өгөх шаардлагатайг онцоллоо. Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардана" гэж хэллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтэц байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд "Старлинк"-ийн үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан.

Мөн тус компани болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажил зохион байгуулахаар боллоо” гэжээ.

Монгол Улс саяхан “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ээ баталсан. Энэхүү бодлого батлагдсаны дараа “Starlink” өөрийн албан ёсны хуудастаа манай улсыг бодлоготой улсуудын нэг болгож цэнхэрээр будан, "Манай үйлчилгээ нэвтрэх дараагийн орон" гэж зарласан юм.

Гэхдээ тус бодлогын баримт бичигт дараах онцлох заалтууд бий. Тухайлбал, 3.2-д “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээг зөвхөн дамжуулах сүлжээ зохион байгуулахад ашиглана”,  3.4.2-д, “интернэтийн урсгалыг “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг “Мэдээлэл холбооны сүлжээ” төрлөөр, “Үндэсний сүлжээ (улс хооронд)” хамрах хүрээтэйгээр авсан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээслэх” гэж тус тус заажээ.

"Starlink"-ийн албан ёсны сайт дээр Монгол Улсад 2023 он гэхэд үйлчилгээгээ нэвтрүүлнэ гэж бичсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж