Кремлийн телевизээр Путины дараагийн түрэмгийлэх улсуудыг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Кремлийн телевизээр Путины дараагийн түрэмгийлэх улсуудыг нэрлэжээ

Кремлийн телевизээр Путины дараагийн түрэмгийлэх улсуудыг нэрлэжээ

Оросын тэргүүлэх хууль тогтоогчид болон шилдэг суртал ухуулагчид барууны орнуудыг бут ниргэхийг дэмжиж байгаа нь Оросын туйлын зорилт гэж үзэж байна. Төрийн телевизийн “60 минут” нэвтрүүлэгт хөтлөгч Ольга Скабеева оролцохдоо “Надад таагүй мэдээ байна… Оросын Украин дахь тусгай ажиллагаа дуусч, жинхэнэ дайн эхэлсэн гэдэг утгаараа Дэлхийн III дайныг хүлээн зөвшөөрөх цаг болсон байх. Бид зөвхөн Украиныг төдийгүй НАТО-гийн бүх эвслийг цэрэггүй болгохоос өөр аргагүйд хүрч байна" гэж мэдээлжээ.

ГХЯ-ны Дипломат академийн ажилтан Владимир Аватков "Та Дэлхийн III дайн болон Украины нутаг дэвсгэрт америк, польшууд хэрхэн ажиллаж байгааг дурдлаа. Үнэхээр бид Владимир Владимирович Путины хэлсэн үгийг санах хэрэгтэй. Цэргийн тусгай ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг оролдсон хэн боловч маш их төлбөр төлөх болно гэсэн" гэв. Тус яриаг Скабеева таслан "Владимир Владимирович Путины эдгээр үгсийг бид хэзээ ч мартдаггүй. Гэхдээ маш олон хүн Украины нутаг дэвсгэрт Оросын тусгай ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг оролдож байна. Бид арга хэмжээ авах ёстой, гэхдээ бид цөмийн цохилт өгөхгүйгээр яаж ажиллахаа хараахан олж чадаагүй байна” гэжээ.

Мөн Аватков “Өнөөдөр Европ бол АНУ-ын де-факто буюу шинэ хэлбэрийн колони юм. 90-ээд онд бид колони байсан ч ерөнхийлөгчийнхөө ачаар болон түүний гаргасан шийдвэрийн ачаар салж чадсан. Тэд бүх зүйлийг сайхан боодолд хийж, ардчилал, эрх чөлөө гэх нэрийн дор бидэнд худалдсан. Барууны гол зорилго бол бидний баялаг, байгалийн баялгийг булаан авч, Оросыг өөр хоорондоо тэмцэлдэж буй олон харгис улс орнуудад хуваах явдал" гэж хэлжээ. Ажиглагчид тус ярилцлага дээр тулгуурлан Орос НАТО-гийн орнууд руу түрэмгийлэхээр зэхэж байна гэж үзэж буй аж.

Эх сурвалж: DAILY BEASTS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
11
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж