"Бид Эрдэнэт, Оюутолгой шиг ордуудыг заавал нээх ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

"Бид Эрдэнэт, Оюутолгой шиг ордуудыг заавал нээх ёстой"

"Бид Эрдэнэт, Оюутолгой шиг ордуудыг заавал нээх ёстой"

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид өнгөрсөн сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт "Уул уурхайн салбар малчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Уул уурхайн лицензийг 30 жилээр олгох нь буруу, говийн цэнгэг усыг баяжуулах нэрийдлээр угааж байна" гэж шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулсан.

"ЭРХ ЗҮЙН ТАЛААС БАЙГАЛИЙН БАЯЛАГ ИРГЭНДЭЭ ХҮРЭХГҮЙ БАЙГААГИЙН ИЛРЭЛ"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Геологи, хайгуулын ажил уул уурхайн төслөөс 15-20 жилээр түрүүлж байж дараагийнхаа ордыг нээхдээ бэлтгэдэг. Сүүлийн арван жилийн хугацаанд геологи, хайгуулын ажил зогсонги, удаашралтай байдалтай байсан. Жилд 50 тусгай зөвшөөрөл олгогддог. Байгалийн баялаг нөхөгддөггүй. Тийм учраас дараа дараагийн ордуудаа бэлдэх нь зүйтэй. Энэ бол төрийн бодлого.

Нөгөө талаас иргэдийн амьдрах орчныг хязгаарлаж байгаад иргэд гомдолтой байна. Монгол Улсад ашиглалтын тусгай зөвшөөрөл болон хайгуулын тусгай зөвшөөрөл нийлээд нийт газар нутгийн 3.9 хувийг эзэлж байна. Нийт газар нутгийн 76 хувьд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн үг. Улсын тусгай хамгаалалттай газар 20 гаруй хувь, орон нутгийн тусгай хэрэгцээт газар 20 гаруй хувь, мөн Засгийн газрын нөөцөд авсан газар, усны сан, ойн сан зэрэг нийлээд 76 хувийг бүрдүүлдэг.

Иргэдийн санал, гомдлын дагуу орон нутагт иргэдийн орон зай хязгаарлагдах эсэх, мөн малын бэлчээр устах асуудал үүсч байгаа тул эдгээр газар нутагт анхаарах шаардлагатай гэж Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцсэн. Үүний үндсэн дээр өнөөдөр зарлах гэж байсан тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг хойшлуулсан.

Уул уурхайн төслөөс үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутагт нөлөөлөх нөлөөлөл их. Гэхдээ эерэг нөлөөлөл их байх ёстой. Тэгж байж иргэд уул уурхайн төсөл, хөтөлбөрийг дэмжинэ. Бид Эрдэнэт, Оюутолгой шиг ордуудыг заавал нээх ёстой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт дэмжсэн бөгөөд удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хуульд дахин давтагдашгүй байгалийн баялгийн өгөөжийг ард иргэдэд тэнцүү хуваарилна гэсэн заалт байгаа учир иргэд уул уурхайн талаар ойлголт сайтай болох байх.

Уул уурхайн салбарт шинэ орд нээх нэн шаардлагатай. "Эрдэнэт" үйлдвэр цахилгаан, ус дулааны төлбөрийг даасан бол "Эрдэнэс Тавантолгой"-н сайжруулсан түлшийг 75 хувь хямдруулсан, Салхитын мөнгөний ордын орлогоос ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн зэрэг Засгийн газрын шийдвэрүүд гарч байсан. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар иргэдэд байгалийн баялгийг тогтмол хүртээх хуульчлагдсан механизмтай болно.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж