Боомтуудаар гарч буй нүүрс тээврийн машины тоо 760-д хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Боомтуудаар гарч буй нүүрс тээврийн машины тоо 760-д хүрэв

Боомтуудаар гарч буй нүүрс тээврийн машины тоо 760-д хүрэв

Улсын хэмжээнд боомтуудаар гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 760 хүрчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндоны мэдээлснээр, Гашуунсухайт боомтоор гарч буй нүүрс тээврийн автомашины тоо 460 орчим байгаа аж. БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд Covid-19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдэхгүй долоо хоног тутам нүүрс тээврийн автомашины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долдугаар сард ашиглалтад орох юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд авто замаар 4,119 чингэлэг, төмөр замаар 349 чингэлэг, оны эхнээс нийт 5,387.3 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 336 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 586.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 25 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,521.9 тонн катодын зэс экспортолжээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мянган тонныг экспортолжээ. Төв банк оны эхнээс тавдугаар сарын 26-ны байдлаар 5,691.9 кг алт худалдан авсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж