"Би тайзан дээр гарахаараа тэс өөр хүн болчихдог" | News.MN

"Би тайзан дээр гарахаараа тэс өөр хүн болчихдог"

"Би тайзан дээр гарахаараа тэс өөр хүн болчихдог"

"Би тайзан дээр гарахаараа тэс өөр хүн болчихдог"

Бага насандаа ээж, эгчийнхээ хувцсыг нууцаар өмсч, хурдан том болохыг мөрөөднө. Зурагтаар гарсан гоё, сайхан юм бүхнийг дуурайж, “Би ийм хүн болно” гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн жаахан охин өдгөө Монголын хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ өнгө төрх бий болгож чадсан уран бүтээлч болжээ. Тэр бол дуучин Ука. Тэрбээр “Би тайзан дээр гарахаараа нэг тийм өөр нэгэн болчихдог. Би тэрийг тайлбарлаж мэдэхгүй байна” хэмээн өгүүлнэ. Содон өнгө төрхөөрөө үргэлж олныг гайхашруулж, шинэлэг уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барьдаг дуучин бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна.


-Хүүхэд насныхаа тухай яриач. Барби хүүхэлдэй шиг охин байсан байх даа?

-Миний санахын гүнж шиг охин бол байгаагүй ээ. Бусдын л адил аав, ээж нь ажилдаа явж, хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульдаа явдаг. Сургуулиасаа ирээд, даалгавраа хийж, гадаа гарч тоглоно. Тухайн үед манайх гэр хороололд амьдардаг байсан учраас ус зөөж, талх сүүндээ явна. Хүүхэд байхаасаа зурагт үзэж, тэрийгээ мөрөөддөг охин байсан. Тэр үед зурагт л өөр соёл, өөр орчин байдаг гэдгийг харуулж, тэндээсээ хүсэл мөрөөдөлтэй болсон гэх үү дээ. Зурагтаар гарсан хөөрхөн эмэгтэйг хараад “Би ийм болно” гээд л эгч, дүү нартайгаа суваг булаацалдана.

Сайхан хүн, гоё зураг хараад л ийм хүн шиг болно гэдэг байлаа. Ээж, эгчийнхээ хувцсыг нууцаар өмсч үзээд, “Хурдан том болох юмсан” гэж маш их хүсч мөрөөддөг байлаа.

Би 24 цагийн цэцэрлэгт хүмүүжсэн. Долоо хоногийн Бямба гаригт гэртээ ирээд, аав ээжтэйгээ хамт байна, эсвэл гэр бүлээрээ эмээгийнд очдог байлаа. Харин Ням гаригт амралтын өдрийн хүүхэлдэйн киногоо үзчихээд, усандаа орно. Манай гэрт хүүхдүүдийн хумс авах гэж бөөн юм болдог байж билээ /инээв/. Тэр одоо ч манай гэрт давтагддаг. Хүүхдүүдтэй болохоор эргээд бага насны дурсамжууд сэргэж эхэлдэг юм байна.

-Уралдаан тэмцээнд хэр их оролцдог байв?

-Цэцэрлэгт байхдаа уралдаан тэмцээнд түрүүлж, бэлэг авна. Тэгсэн хүүхэд бүр түрүүлж, бэлэг авдаг байсан юм билээ. /инээв/ Ер нь аливаа уралдаан тэмцээнд орохдоо байнга амжилт гаргахыг хичээдэг, амбицтай, шартай хүүхэд байсан. Хүмүүс намайг хараад өхөөрдөж, баяр хүргэж байгаа нь надад жаргалтай санагддаг байсан.

Би арван жилийн сурагч байхдаа урлагийн үзлэгт амжилттай оролцож, эргээд доод ангийн дүү нартаа тусалдаг хүүхэд байлаа. Дүү нар маань амжилттай оролцохоор тэндээс маш сайхан урам авдаг.

Ямар нэгэн олимпиадад орлоо гэхэд надад өгөх мэдрэмж нь их хэцүү. Бэлдэж бэлдэж байгаад хүссэн дүнгээ авахгүй болохоор дарамттай санагддаг. Тэрнээс илүү урлагийн хичээлдээ их дуртай хүүхэд байлаа.

Манайх 1997 онд Чех улс руу том эгч дээрээ очихоор гэр бүлээрээ аялсан. Би тэр аяллаар өөрийгөө бүрэн өөрчилж, өөртөө итгэлтэй, бүх юмыг хийж чадах юм шиг санагдсан гэх үү дээ. Монголоос өөр орчинд очихоор хүмүүсийн намайг үнэлэх үнэлэмж өндөр болж, ямар том охин болоо вэ гээд л. Тухайн үед үсээ анх будаж, гадаад төрхөндөө дуртай болсон. Эгч нарын хувцас таарч, хувцасны сонголт ч олон болсон шүү.

-Бага байхаасаа л дасгалжуулагч байсан юм биш үү?

-Одоо эргээд бодоход тийм юм шиг байна лээ /инээв/.

-Багаасаа урлагт хайртай, сонирхолтой охин яагаад дуучин мэргэжлээр суралцаагүй юм бэ?

-Хүүхэд өсвөр насандаа шийдвэр гаргаж, сонголтоо хийж чадахгүй шүү дээ. Аав, ээж маань миний саналыг хүлээн зөвшөөрөхгүй болохоор шууд дуугаа хураачихдаг хүүхэд байсан. Тэгээд сургуульд орно л биз. Орохгүй бол тэр л биз гээд урлагийн хүн болно гэж хэлж үзээд, зөвшөөрөхгүй болохоор нь хаячихна.

Аав маань “Миний охин урлагаар Монголд амьдрахад хэцүү. Чи менежер ч юм уу, нарийн бичгийн мэргэжлээр суралцсан дээр” гэж зөвлөсний дагуу Орхон дээд сургуульд хэлмэрч, нарийн бичгийн ангид суралцсан.

Миний охин сэргэлэн цовоо юм чинь хажуугаар нь урлагийн ажлаа хийж болно гэсэн. Тэндээ хоёр жил сураад, СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгсөн чинь тэнцээгүй. Тэр үед их шантарсан.

-Тэгээд  давхар “Nature sound” студид суралцсан юм уу?

-Тийм ээ. Би есдүгээр сар болоход сэтгэл түгшээд, хувийн хэргээ аваад, сургуулиасаа гарчихсан байдаг. Гэр бүлийнхэндээ хэлээгүй. Тэгсэн дууны дамжаагаа төгсдөг жил Б.Дашдондог ахын эхнэр тэндээ бүжгийн багшаар үлдэх санал тавихад бөөн баяр болж байлаа. Тэгж байх хугацаанд продюсер Б.Ангирмаа эгч маань “Киви” хамтлагт дуулах санал тавьж байлаа.

Би тэр үед багшид “Би Австри явж ажил хийдэг юм бил үү” гэсэн. Тэр үед мөнгөний хэрэгцээ маш их байсан. Ажил төрөл хийхгүй бол баахан сургалтын төлбөрт мөнгө зарцуулчихсан үр шимийг нь авч чадахгүй. Залуу хүүхэд юм чинь оройгоор ажил хийх хэрэгтэй болдог.

Би бүжиглэх дуртай байсан учраас янз бүрийн газруудад бүжиглэж, бүжгийн тэмцээнд ордог байлаа.

Тэгэхэд Б.Ангирмаа багш “Юу гэж гадаадад ажиллах вэ. Хамтлагт дуул” гээд. Анхны “Хонгор минь” дуугаа бичүүлж байхдаа итгэж чадаагүй. Б.Ангирмаа багш, Дашка ах хоёр маань хоолойн бичлэгээ хийж, цомог гаргах, хамтарч ажиллах гэрээ ярихаар бүгдээрээ орилолдоод л. Багшийгаа орж ирэхээр “Би ингэж чадна” гээд бүх авьяасаа хийж үзүүлэхэд багш “Та нар илүү мэргэжлийн байх ёстой” гэдэг байлаа.

Бид 10 сар нэг дуугаа нэг бүжигтэй бэлдээд л байсан. Анх “Хонгор минь”, “Хүслээ хэлнэ” дуугаа гаргаж, өөрсдийгөө танилцуулж, жижиг үдэшлэгүүдэд дуулна. Тэгээд Б.Наранзун ахтай хамтран “Болдоггүй шүү” , “Араас чинь тэврэлгүй явууллаа” дуу, бас Б.Ангирмаа, Б.Долгион ахын дуунуудыг дуулж, анхны “Хүслээ хэлнэ” цомгоо өлгийдөн авч байсан түүхтэй.

-Тухайн үед “Киви” хамтлагийг байгуулахад сонсогчид хэрхэн хүлээн авч байв?

-Тэр үед яагаад ч юм хүмүүс юу гэж бодох бол гэж их эмээдэг байсан. Дуулж чадахгүй ам барьдаг, олон төрлийн орос монгол нь мэдэгдэхгүй гэж арьс өнгөөр хүртэл ялгаварладаг байв. Тэр бүхнийг яаж хүлээж авахаа ойлгохгүй, хэцүү санагдана. Гэхдээ миний хувьд илүү эрч хүч авч, илүү зэвүүн баймаар цөм авмаар санагддаг байсан. Ер нь янз бүрээр хүмүүс үзэл бодлоо тулгах үед толгой ажиллаж эхэлдэг.

Хамтлаг дөнгөж өөрсдийгөө танилцуулж байхад хэзээ ч хүлээж авахгүй юм шиг “Одоо яанаа” л гэж боддог байсан даа.

-Эмэгтэй хүн карьераа хөөх үү, сайн хань, ээж байх уу гэдэг сонголттой нүүр тулдаг. Дуучин Укагийн хувьд карьер, амьдрал хоёроо зэрэгцүүлж чадаж байгаагийн нууц нь?

-Би хамтлагт байхдаа ирээдүйд гэр бүлтэй болохгүй гэж боддог байлаа. Яагаад гэвэл урлагийн хүн аз жаргалтай гэр бүлтэй байх боломжгүй гэж боддог байсан. Нөхөр бол яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн айдастай гэр бүлтэй болохыг хойш тавьдаг. Бас Б.Ангирмаа багш маань “Та нар над шиг байж болохгүй шүү” гэж хэлдэг байсан. Эргэн тойрныхоо сайхан хүмүүсээс урам зориг авч, би яагаад ингэж амьдарч болохгүй гэж. Өөрийгөө илүү нандигнан хадгалж ирээдүйн нөхөртөө бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Би ер нь одоо ч гэсэн гэр бүлээ ил байлгахыг хүсдэггүй. Энэ бол хүний хувийн амьдрал учраас урлаг уран сайхныг хольбол цаашдаа ялгаж салгахад хэцүү шүү дээ.

Урлагийн хүн урлаг талаараа л олны танил байх нь зүйтэй гэж боддог. Манай хүүхдүүд том болсны дараа өөрсдөөс нь асууж, хүсэхийн бол нээлттэй байна. Одоохондоо ичээд байдаг учраас тайван байлгахыг хүсдэг.

Өнгөрсөн долоо хоногт “Voice” шоу амжилттай явж дууслаа. Өөрсдийгөө том амжилт гаргасан гэж дүгнэж буй. Удахгүй болох тоглолт маань хамгийн олон үзэгчийг тооцоолсон гэдгээрээ онцлог. Дараа нь балетын жүжигт тоглоно. Дээрээс  нь хүүхдүүд маань сургууль цэцэрлэгтээ явж, сайхан хүмүүжиж байна. Энэ бол миний мөрөөдлийн цаг үе, амьдрал. Дараа нь тэр жилийн өдийд ийм ачаалалтай байсан өнөөдөр үр шимээр нь ингэж сууж байна даа гээд суух байх даа.

-Хосуудад анхны болзоо их нандин байдаг шүү дээ. Тэр үеийнхээ хайрын түүх, дурсамжаас хуваалцаач?

-Би найз охиныхоо төрсөн өдрөөр нөхрөө анх хараад маш их татагдсан. Тэр төрсөн өдрөөс өмнө нь ч гэсэн ганц нэг удаа харж байсан. Гоё хөлтэй, фитнессээр хичээллэдэг сайхан залуу гэж хардаг байлаа. Яагаад ч юм анх харсан мэдрэмжүүд их гоё, зөөлөн санагддаг. Анхны болзоо гэвэл  2014 оны хоёрдугаар сард манай найз бүсгүй Нью-Йорк хотод өөрийн загварын шоугаа хийхээр болж, нүүр будалт, загвар өмсдөг, дуулдаг, үсчин, менежментийг нь хийдэг найзуудаараа багаа бүрдүүлж оролцож байсан. Тэр үед хоёрдугаар сарын 14-ний өдөр бас таарсан. Бид хамтдаа усан онгоцоор аялах байсан ч хоцорч, нисдэг тэргээр тойрохоор болсон. Тэгэхэд л бөөнөөрөө аз жаргалтай гүйлдэж байсан үе маань сэтгэлээс гардаггүй юм.

Загварын шоунд оролцож, найз бүсгүйчүүд, хайртай залуутайгаа жинхэнэ аз жаргалыг мэдэрч, яг кинонд тоглож байгаа юм шиг санагдаж билээ. Энэ мөчийн талаар өмнө нь хуваалцаж байгаагүй юм байна.

Тэр үеэс нөхөр маань илүү их таалагдаж эхэлсэн дээ. Дээрээс нь өндөр боловсролтой хүн. Гадаадад хамт явахад англи, хятад, орос хэлээр ярьж байгаа нь бахархмаар санагдаж байлаа..

-Дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн гэдгийг мэдээгүй юм байна?

-Би сонгодог урлагт дуртай, их сонирхдог. Учир нь эгч маань дуурийн дуучин мэргэжилтэй. Яагаад ч юм эгчийн нөлөө байсан байх. Дуучны хоолойн цар хүрээ шаардсан агуу урлаг шүү дээ. Миний хувьд энэ мэргэжлээр 2011-2015 онд СУИС-д суралцаж төгссөн.

-Одоо бас балетчин болох гэж байгаа гэв үү?

-Надад нэг ажлын санал орж ирсэн юм. Ажлын саналаар дамжуулан шинэ зүйл сурах нь сонирхолтой бөгөөд өөрийгөө шинээр нээх боломж гэж хардаг. Мэргэжлийн сор болсон хүмүүсээр заалгаж, аль болох давуулж ажиллахыг хичээдэг. Тэр утгаараа зургадугаар сарын 25, 26-нд “Корпрэйт” зочид буудлын концертын танхимд болох “"La La Land” балетын жүжгийн үзэгдлүүдэд оролцохоор бэлтгэлдээ орсон. Энэ балетын жүжигт БНСУ, Японы мэргэжлийн балетчид оролцож байгаагаараа онцлог.

-Укагийн “Маргаашийн нар руу хамт аялах уу” дуу рок попын ертөнцөд тэсрэлтийг хийж чадсан. Хандалтын хувьд ч өндөр тоо гарсан байх?

-Тийм. Энэ дуу миний 11/06 хоёр дахь бие даасан цомогт багтсан байдаг. Өмнө нь клиптэй байсан ч дахин шинээр клип хиймээр санагдаж, найруулагч О.Базаррагчаатай хамтран “Маргаашийн нар руу хамт аялах уу” дууг дээлтэй дуулсан юм.

Яагаад ч юм тухайн үедээ “галзуурмаар” санагдаад дээлтэйгээ хослуулан алчуур, нүдний шил зүүе гэсэн. Найруулагч маань миний санааг бас дэмжиж, бүжигчин охидтойгоо нэг их шумуул дунд бүжиглэсэн. Сүүлд дууны клипээ үзэхэд ч гэсэн надад "солиотой" санагддаг.

Дуу цацагдсаны дараа шинэ жилийн үеэр хүмүүс урлагийн үзлэгт орохдоо энэ дууг сонгож, эрэгтэй эмэгтэйгүй дуулж бүжиглэж байгаа нь маш сайхан санагдсан шүү.

-Тэрний дараа одоо Ука ямар дуу хийх бол гэсэн хүлээлтийг үүсгэсэн шүү дээ?

-Би өөрөө тэгж бодож байгаа юм чинь. Одоо юу хийх вэ гээд л. Тэгээд л  “Don’t stop”, “Do it” гэх мэт дуунуудаа хийсэн дээ.

Миний хувьд амжилтын оргил гэдэг зүйл одоо байгаа бүхнээр хэмжигдэхгүй байх. Ер нь бол өөрийгөө үргэлж голж, хурцалдаг. Урлагт хөл тавьсан 20 наснаас өдийг хүртэлх хийж бүтээсэн зүйлсээ нэгтгэж, дүгнээд “Dance with me” тоглолтоороо харуулахыг зорьж байна.

Тиймээс энэ тоглолтоос маань үзэгч сонсогчид намайг дүгнэх байх. Миний хувьд мөрөөдлийн багаа бүрдүүлж хүсэн хүлээсэн тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байгаа.

-Дуучин Укагийн 10 жилийн дараах амьдралыг төсөөлбөл?

-Хүү маань 16, охин 14 настай би чинь 50 нас хүрчихсэн байна. Сайн хэлж мэдэхгүй ч найз нөхдөөрөө сайхан уулзаж, хотоос зайдуу амьдардаг. Хааяа хот руу орж ажлаа амжуулчихдаг, нийгэмдээ оролцоотой нэгэн байх болов уу. Би алслагдмал дүүргээс авьяастай залуусыг илрүүлэхийг мөрөөддөг. Тэр ажил маань нэлээн амжилттай хэрэгжиж, залуус маань нийгэмдээ эерэг сайхан бүхнийг түгээдэг болчихсон байх болов уу.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

ЭВЛҮҮЛГИЙГ Д.БАТ-АЮУШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bodol 2022-06-02 202.131.231.11

yagaad ch um erdenet uildwer bodogdood bh um… tiim medee yawaad bsan biz dee

Avatar

Зочин 2022-06-02 213.87.149.225

Энэ Ука гэж ямар нэрийг товчлоод байгаа юмбэ? Энэ хуний нэр, гарал ууслийг нь тодорхой мэдэж болохуу? Би гадаадад олон жил болсон хун. Энэ бугуйг яг ямар яс ундэстэйгнь мэддэггуй Ука гэсэн нэртэй орос монголнь ойлгогдохгуй бусгуй дуу дуулаадл яваад байдагийг мэднэ

Avatar

Зочин 2022-06-02 59.153.114.125

кивгийн нэг дууны бичлэгийг үзэх гэсэн олддоггүй ээ. өмнөд монголд л тоглосон бичлэг байх. холоос авчихсан. ука урт түрийтэй гуталтай. тухайн үед хэд ч үзчив дээ. сонин гоё бичлэг. ямар нэртэй дуу юм бол.

Avatar

Dior 2022-06-02 98.204.176.20

Tanar delhiid yavagdaj bgaa voice talent uudiin shuugch huuhnuudtei Uka g haricuulaarai zugeer l tas shdee.huvcasnii songolt cholootoi bgaa bdal gaihamshig shuu.deer n mash engiin uhaalag mgliin shildeg busguichuudiin urgeljlel gej boddog

Avatar

Wow 2022-06-02 98.204.176.20

Aali saitai sergelen tsovoo hovorhon busguidee

Avatar

Зочин 2022-06-02 103.57.95.213

Нийгэмд эерэг дүр. санааг гаргаж байдаг орчин үеийн нүүр царай болсон мундаг эмэгтэй. Амжилт.

Avatar

Зочин 2022-06-02 66.181.189.66

Ангирмаа багш ч гэх шиг хунд багшлахаар хун менуу энэ чинь дуулдагуу буждэгуу загвар узуулэгуу яг санадаггуйээ

Avatar

зочин 2022-06-02 64.119.24.60

Монголын үндэсний урлагийг мэдэхгүй мөртлөө, харийн урлагийг бурхнчлан шүтдэг бузар эмс!!!!

Avatar

зочин 2022-06-02 64.119.24.60

Монголын үндэсний урлагийг баллаж, харийн урлагийг бурхнчлан шүтдэг бузар мэс!!!!

Avatar

Зочин 2022-06-02 103.136.254.8

Хадам аавынхаа эрдэнэтээс шаасан хэдэн төгрөгөөр та нарын толгой дээр бааж байгаа улсууддаа. Улсаасаа хулгай шаана тэрүүгээрээ худлаа элит дүр эсгэнэ мэдрэл хулгайчууд өөр оронд бол ичээд юун тоглолт хийх

Avatar

del 2022-06-02 202.55.188.104

ука бол мэдрэмжтэй стиллэг цогтой цовоолог эмэгтэй харин дуучны хувьд маруухан харин сайн мeнeжeр болж чадна

Avatar

Зочин 2022-06-02 213.87.89.125

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-06-02 192.82.82.204

uka er ni haanah yum bol..ungar yum bolovuu.

Avatar

Зочин 2022-06-02 103.80.210.183

тайзан дээрээсээ буугаад янх ан иайзан дээр эм, шөнө болоод ян хан.

Avatar

oybkaiyc? 2022-06-02 172.58.61.246

+?!

Avatar

Зочин 2022-06-02 103.229.122.147

Ука ямар мундаг мэдрэмжтэй, мэдлэгтэй, үнэхээр мэргэжлийн хүн гэдгийг сая Voice шоунаас харж, биширч хүндэлсэн. Яриа бол ерөнхийдөө цэгцтэй, гүн гүнзгий талдаа байсан шүү. Хаая тэр omg wow бол яахав дээ байх л зүйл, урлагийн хүмүүс эмоцитойнх.

Avatar

шүтэн бишрэгч 2022-06-02 192.82.87.141

амжилт хүсье. цоглог бөгөөд орчин цагийн ганц эмэгтэй рок попоос авч яваа чадалтай бүсгүй шүү

Avatar

Зочин 2022-06-02 142.79.202.93

Мундаг ч, гоё ч эмэгтэй. Харин тэр wooow omg нь жоохоон сонин санагдаад бдын. Үнэхээр тасарцан хольж хутгахаар гадагаад хэлтэйн болуу? Хэн мэдэхэв тээ. Эсвэл шоу нь цаанаасаа инг тиг гэж шахаад байдын болуу. Франчайз шүү дээ. Бас хэн мэдэхэв тээ. Зүгээр л хэлсийн. Хөөе тэр Укаг шүүмжлээдаагаа гарууд нэг бол өөрийгөө эсвэл эхнэрээ хар даа. Хүн чинь гоёоороо байж болдышт л гэхээс өөр юүхэв дээ

Avatar

Irgen 2022-06-02 64.119.18.96

Mundag busgui umaa, amjilt, sain saihniig husie.

Avatar

zochin 2022-06-02 66.181.161.43

oros oros oros oros oros

Avatar

Зочин 2022-06-02 202.9.40.251

увс казак юм бол уу

Avatar

Зочин 2022-06-02 202.21.114.196

мэдэхгүйээ Укаг ойлгодоггүй, дуулаад байгаамуу бүжиглээд байгаамуу учир нь олддоггүй

Avatar

Зочин 2022-06-02 202.126.89.218

ter chini l aviyas zutgel shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж