Жонни Депп ялж, 15 сая долларын нөхөн төлбөр авна

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Жонни Депп ялж, 15 сая долларын нөхөн төлбөр авна

Жонни Депп ялж, 15 сая долларын нөхөн төлбөр авна

Жонни Депп нэр төрд халдсан хэргээр Амбер Хердыг шүүхэд өгсөн. Шүүх хурал зургаан долоо хоног үргэлжилж, гурван хоног хэлэлцүүлэг өрнөсний эцэст Жонни Депп ялалт байгуулав. Тэрбээр шүүх хурлын шийдвэрээр 15 сая ам.долларын нөхөн төлбөр, Херд 2 сая ам.долларын нөхөн төлбөр тус тус авах аж. Гитарын домогт Жефф Бектэй хамт Их Британид аялан тоглолт хийж буй Депп шүүхийн эцсийн шатны хуралд оролцоогүй. Энэ хооронд Херд хар даашинз өмсөн, шүүх хуралдаанд орж ирсэн ба санаа нь зовсон байдалтай харагджээ.

Шүүгч Азкарате тангарагтны бүрэлдэхүүнд хандан “Нэг юм уу, хэд хэдэн гүтгэлгийн шинжтэй мэдүүлэг олсон бол хохирлыг нөхөн төлөх шаардлагатай. Энэ нь ямар ч хохирол учирсан дор хаяж нэг ам.доллар байх ёстой” гэжээ.

Амбер  Херд шүүхийн шийдвэр гарсны дараа хийсэн мэдэгдэлдээ “Өнөөдөр би үгээр хэлэхийн аргагүй сэтгэл дундуур байна. Миний хуучин нөхрийн тэнцвэргүй хүч, нөлөө, танил талыг сөрөн зогсоход уул мэт нотлох баримт хангалтгүй байсанд би зүрх шимширч байна” гэжээ. Мөн “Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдийн хувьд утгатай байгаад би бүр ч их сэтгэл дундуур байна. Энэ бол ухралт юм. Үг дуугарч, үгээ хэлсэн эмэгтэйг олны өмнө гутааж, доромжилж болдог байсан цаг руу ухрааж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нухацтай авч үзэх ёстой гэсэн санааг няцааж байна” гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж