Хугацаа нь дууссан 11 нэр төрлийн барааг буцаан татуулав

Хуучирсан мэдээ: 2022.06.01-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан 11 нэр төрлийн барааг буцаан татуулав

Хугацаа нь дууссан 11 нэр төрлийн барааг буцаан татуулав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний 28 үйлдвэр, 177 супермаркет, 35 худалдааны төвд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 281 зөрчил илрүүлснээс 189 буюу 73.7 хувийг газар дээр нь арилгуулсан байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын /ахлах/ байцаагчийн 20 заалт бүхий гурван албан шаардлага хүргүүлж, хоёр аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн 50 ширхэг бүтээгдэхүүн хадгалалтын хугацаа дууссан байсныг буцаан татан авалт хийлгэв.

Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн найман нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын лабораторит хүргүүллээ. Хяналт шалгалтын явцад 85 зөвлөмж, 41 мэдэгдэл хүргүүлж, 23 иргэнийг сургалтад хамруулсны зэрэгцээ 190 аж ахуйн нэгж, 426 хүнд зөвлөгөө өгч ажиллав.
Илэрсэн нийтлэг зөрчлөөс дурьдвал:
– Ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүй
– Дотоод хяналтын журмаа мөрдөж ажилладаггүй
– Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хаяг шошгонд Англи, Монгол, Орос хэлээр бичигдсэн санамж байрлуулаагүй
– Нялх балчир хүүхдийн нэмэгдэл хоолны шошгонд 6 сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй талаарх анхааруулга байрлуулаагүй
– Зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, ахуйн барааг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэдэг, тээврийн хэрэгсэлд ариутгал цэвэрлэгээ хийдэггүй, жолооч, түгээгч нь эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдаагүй байна.
Иймээс иргэн Та хүүхэддээ бэлэг сонгохдоо:
1. Хүүхдийн нас, сэтгэхүй, бие физиологийн онцлогт тохирсон ном, тоглоом зэргийг сонгох
2. Сахарын агууламж багатай бүтээгдэхүүн сонгох
3. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго, хадгалалтын хугацааг нягтлах зөвлөмжийг өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж