Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласан.
Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг буруулах чиглэл жилд 40 орчим тэрбум төгрөгөөр хязгаарлаггддаг байсан. Засгийн газраас Улаанбаатар хотод дэмжлэг болох үүднээс энэ төсвөө 10 дахин нэмж, 420 тэрбум төгрөг болгосон гэж ойлгож болно. Энэ бодлогын хүрээнд 2024 онд хоёр үе шаттай нийтийн тээврийг 100 хувь шинэчлэх зорилт тавьж байна. Өнөөдөр хүүхдийн автобус мөн нийтийн тээвэрт зорчих автобусны эхний хэсэг орж ирж байна. Үлдсэн нь есдүгээр сарын 1-нээс эхлэн орж ирэхээр төлөвлөгдсөн. Цаашид үе шаттайгаар нийслэл 2023, 2024 он гээд төсөвт суулгана.
Өнөөдөр эх үрсийн баярын өдрөөр хүүхдийн автобус ирж байгаа нь тэдний эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих стандартыг хангасан автобус ирж байгаа.
Нийтийн тээврийн үйчилгээнд стандарт тавина. Стандартад нийцээгүй хуучин нийтийн тээврийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн үг.
Нийслэлчүүд бид 30 жилийн хугацаанд хувийн болон нийтийн тээвэрээр зорчдог гэсэн ялгаатай байдал бий болсон. Бид нар зорилго нийтийн тээвэрээ хөгжүүлж хамгийн аюулгүй хурдан очдог унаа болсон байх учиртай. Тиймээс нийтийн тээврийн үйчилгээг олон түвшинд хүргэх шаардлагатай. Засгийн газраас урт эрээстэй замд LRT зэрэг галт тэрэгний төслийг дэмжинэ. Үүнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа хэдий ч бид шийдэхээс өөр гарцгүй.
Түгжрэлийг шийдвэрлэхийн тулд нийтийн тээврээ сайжруулсны дараа тодорхой хэмжээний хориглолтыг хувийн унаанд тавьж эхэлнэ. Үүнийг урт хугацаанд бага багаар хийнэ.
Иймд Улаанбаатартай өрсөлдөхүйц хэмжээний 5-6 таталцлын төвтэй хотуудыг байгуулна. Үүнд, Өмнөговь, Дархан,Орхон, Дорнод гээд улсын төсвөө өөрөө бүрдүүлж буй аймгуудыг бид улсын чанартай хот болгоно. Мөн эрхзүйн орчны шинэчлэл хийгээд Улаанбаатар хотод төрийн захиргааны байгуулага зайлгүй байна гэж тусгасан. Тэгвэл яам болон агентууд өөр аймагт байрлан үйл ажиллагаа явуулж болох шинэчлэлийг хийх хэрэгтэй.
Шинэ сэргэлийн бодлого хот хөдөөгийн тэнцвэрийг хангах бодлого нь нийтийн тээврийн шинэчлэж байна. Төр хэмнэлтйг бол гаргасан төрд 10000 орчим автомашиныг дундаа цахимаар захиалаад унадаг байх. Уг асуудалд "UBcab" залуучуудыг уриад хамтарч ажиллаж байгаа.
Түгжрэл бидний тогтсон соёлтой холбоотой. Хүн бүр хувийн машинтай байх гэсэн хандлагаас ихээхэн хамаарч байна. Дэлхийн нийтийн хандлага машинтай хүнийг цахим системээр дуудаад уначихдаг болсон. Дуудахад 3-5 минутын дотор ирнэ. Заавал машгин худалдан авах шаардлагагүй" гэв.
Холбоотой мэдээ