Нэгдсэн Орос намын гишүүн Олег Морозов өнгөрсөн Даваа гаригт төрийн телевизийн сувгаар гарч байхдаа, "NATO"-гийн батлан хамагаалахын сайд нарыг Украинаас барьцаалж, Москвад авчран байцаах тухай ярьжээ. Ингэснээр Умард Атлантын цэргийн эвсэл буюу "NATO"-гийн Киев дэх дайнд өгч буй "тушаалуудыг" мэдэж авна гэж олон жил төрийн Думд ажилласан Олег Морозов ярьсан аж.
Тодруулбал, Олег Морозов сэтгүүлчтэй ярилцаж байхдаа "Магадгүй бодит бус төсөөлөл байж болно. Гэхдээ "NATO"-гийн дайны сайд нар ойрын үед, ямар нэгэн байдлаар Киевт Украины ерөнхийлөгчтэй уулзахаар очно. Тэнд биш юм аа гэхэд Москвад ирнэ гэж би бодож байна" гэжээ. Түүнээс сэтгүүлч "Бид тэднийг барьцаална гэх гээд байна уу" гэхэд Олег "Тэгвэл бид хэн, ямар тушаал өгч байгааг мэдэх боломжтой шүү дээ. Энэ тийм ч бүтэхгүй зураглал биш. Одоо дэлхийд шинэ дүрэм үйлчилж байгаа. "NATO"-гийн дайны сайд нар Киевт цуглаад дараа нь Москвад сэрж болно шүү дээ" гэсэн байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкщн, батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар саяхан Киевт айлчилсны дараа Олег ийн ярьсн байна.
Олег Морозов нь 1993 оноос Оросын парламентад суугаа улстөрч.
Украинд явуулж буй ОХУ-ын дайн өдгөө 97 дахь хоногтоо үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ