Олигархуудыг үзэн ядсан гэж Навальныйд ял тулгажээ

Хуучирсан мэдээ: 2022.06.01-нд нийтлэгдсэн

Олигархуудыг үзэн ядсан гэж Навальныйд ял тулгажээ

Олигархуудыг үзэн ядсан гэж Навальныйд ял тулгажээ

Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйд эрүүгийн шинэ хэрэг тулгаснаар эдэлж буй есөн жилийн ялын хугацааг нь сунгаж болзошгүй байна. Тодруулбал, "олигархууд, албаныхны эсрэг үзэн ядагчдын бүлгийг үүсгэсэн" гэх хэргийг Навальныйд тулгаж байгаа талаар тэрбээр инстаграмдаа бичжээ. Шүүхээс  түүнийг уг хэрэгт буруутай гэж үзвэл Навальныйн шоронд хоригдох хугацаа 15 жилээр сунгагдах гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэгч Навальный 2021 оны нэгдүгээр сард Германд эмчлүүлж байгаад буцаж ирмэгцээ баривчлагдсан. Тэрбээр нисэх онгоцонд зорчиж явахдаа мэдрэлд хүчтэй нөлөөлөх химийн бодисоор хордож, яаралтай Германд очин эмчилгээ хийлгэсэн юм. Гэвч түүнийг өршөөлийг зөрчиж, гадаадад зорчсон хэрэгт буруутган хоёр жил зургаан сар шоронд хориг ял оноосон юм.

Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард түүнийг залилангийн хэрэгт буруутган есөн жилийн ял оноосон. Тэрбээр үүнийг улс төрийн зорилготойгоор бүх насаар нь торны цаана суулгахыг зорьж байна гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж