Хонгконгийн шинэ тэргүүн хил нээх асуудлыг Ши Жиньпинтэй ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.01-нд нийтлэгдсэн

Хонгконгийн шинэ тэргүүн хил нээх асуудлыг Ши Жиньпинтэй ярилцжээ

Хонгконгийн шинэ тэргүүн хил нээх асуудлыг Ши Жиньпинтэй ярилцжээ

Хонгконгийн шинээр томилогдсон тэргүүн Жон Ли энэ долоо хоногийн эхээр Хятадын дарга Ши Жиньпинтэй анх удаа уулзсан байна. Тэрбээр Бээжинд дөрөв хоногийн хугацаатай ажлын айлчлал хийжээ. Өмнө нь хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан Жон Ли нь өнгөрсөн сарын эхээр Хонгконгийн шинэ тэргүүн болсон бөгөөд ирэх долдугаар сарын 1-нээс албан ёсоор албан үүрэгтээ орно. Тэрбээр айлчлалынхаа үеэр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянаас томилгооны бичгээ гардан авчээ. Түүний тангараг өргөх ёслол Хонгконгийг Их Британийн колончлолоос Хятадад шилжүүлж өгсний 25 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог.

Жон Ли хэлэхдээ,  Хятадын эх газраас түрүүлж, Хонгконгийн хилийг нээх асуудлыг ерөнхий сайд Ли Көцянд тавьсан байна. Түүнчлэн Хонгконг, Хятадын хооронд аяллыг сэргээх, эх газартай харилцаа холбоогоо өргөжүүлэх асуудлыг ярилцсан хэмээн ярьжээ.

Тэрбээр Бээжингээс буцаж ирснийхээ дараа Хонгконгийг захирах "нэг улс, хоёр систем" бодлогод тууштай байхаа илэрхийлж, үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлыг сахин хамгаалахаа мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж