Хятадын засгийн газар шуурхай хуралдав

Хуучирсан мэдээ: 2022.06.01-нд нийтлэгдсэн

Хятадын засгийн газар шуурхай хуралдав

Хятадын засгийн газар шуурхай хуралдав

Хятадын засгийн газар Лхагва гаригт 100 мянган оролцогчтойгоор шуурхай хурал зарлан хуралдуулсныг тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Цар тахлын хатуу хөл хорио, хязгаарлалтын журмаас үүдэн эдийн засагт үүссэн савлагааг тогтворжуулах арга хэмжээг авахаар ийнхүү шуурхай хуралдсан байна.

Төрийн зөвлөлөөс зарласан цахим хуралд Хятад улс даяар муж, хотын дарга нар, хурлын төлөөлөгчид оролцсон аж. Хурлыг даргалсан Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян хэлэхдээ, өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард хөл хорионоос шалтгаалсан эдийн засгийн нөлөө 2020 онд анх цар тахал эхэлсэн үетэй адил байгааг онцолж, ажлын байрыг хадгалах, ажилгүйдлийг бууруулах чиглэлд яаралтай шаардлагатай арга хэмжээ авахыг шаардсан байна. Цахим хурлын үеэр татварын буцаан олголтыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнест олгох зээлийг өргөжүүлэх, нисэхийн салбарт шуурхай зээл олгох зэрэг 33 арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Хөрөнгө оруулалтын банкууд Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийн таамаглалыг янз бүрээр тодорхойлж байна. Тухайлбал, Бээжингийн цар тахлыг тэглэх бодлогоос болж ДНБ-ний өсөлт энэ жил 3 хувь байна гэж “UBS” мэдэгджээ. Харин Хятадын засгийн газраас уг өсөлтийг 5.5 хувьд хүрнэ гэж таамагласан байна. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 8.1 хувь байсан бол 2020 онд 2.3 хувьд хүрч сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр суларсан.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон Хятадад өнгөрсөн гуравдугаар сард цар тахлын омикрон хувилбарын давлагаа эхэлснээр томоохон боомт хотуудад хөл хорио тогтоосноос үүдэн олон салбарт саатал, доголдол үүсчээ. Тухайлбал, Шанхай хотын оршин суугчид сар гарангийн хугацаанд хөл хорионд байсны эцэст энэ долоо хоногоос эхлэн хязгаарлалтын журмыг зөөлрүүлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сарын дунд үе гэхэд Хятадын 30 гаруй хотод бүтэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна. Энэ нь 220 сая хүнийг хамарчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж