Д.Амарбаясгалан: МАН хүний эрхийг дордуулахыг хэрхэвч дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: МАН хүний эрхийг дордуулахыг хэрхэвч дэмжихгүй

Д.Амарбаясгалан: МАН хүний эрхийг дордуулахыг хэрхэвч дэмжихгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэд хоногийн өмнө Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан /2022.05.25/ сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тэрбээр доромжлох заалтын тухайд “Эрүүгийн хуульд гүтгэх гэх заалтыг нэгтгэж санаачилж оруулж ирж буй хүн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр юм. Доромжлох заалтын тухайд олон хүүхэд, сошиал гадуурхал доромжлолын золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэдэг асуудал оруулж ирсэн. Зөвхөн хэдэн сэтгүүлчид хүн доромжлох эрхтэй, бусад нь хамаагүй гэдэг агуулгаар хууль эрх зүйн агуулга явж болохгүй байх аа. Яагаад гэвэл өсвөр насны охид, хөвгүүд бие биенээ доромжлон гадуурхсанаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа статистик тооцоог хууль хэлэлцэх явцад танилцуулна.

Та хэд хэнийг ч хамаагүй доромжилдог, эсвэл захиалгаар хүн доромжлох, гүтгэх компани байгуулж, тэр нь далд хэлбэрийн бизнес болчихсон. Тэрний оронд Монголын ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд юу юунаас чухал. Хоёрдугаарт, энэ бол цоо шинэ зүйл биш. Өмнө нь байсан зохицуулалт” гэдгийг хэлж байв.

Тэгвэл өнөөдөр /2022.05.31/ МАН-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын төсөлд хүний эрхийг зөрчсөн заалтууд байж болзошгүй байгаа тул эргэж харах, зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд уламжиллаа.
МАН 30 дахь Их хурлаараа “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталж хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна" гэв.
Мөн тэрбээр "Энэ ажлын хүрээнд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдаас бүрдсэн “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-г дэргэдээ байгуулсан. Тус хүрээлэнгийн гүйцэтгэх захиралаар хуульч, өмгөөлөгч Б.Баасанжаргал ажиллаж байгаа бөгөөд “Бодлогын зөвлөл”-ийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байна. Бодлогын зөвлөлийн гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ц.Баярсайхан, Ж.Сүхбаатар, П.Анужин, Т.Аубакир, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм.
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-ээс хүний эрхийн мэргэшсэн хуульч, судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулж тус хуулиудын зарим зүйл заалт хүний эрхийг зөрчиж байж болзошгүй талаар дүгнэлт, зөвлөмж гаргасан. Ийнхүү дээрх хуулийн төслүүдийн зарим зүйл заалт хүний эрхийг дордуулсан байж болзошгүй тул эдгээр хуулиар МАН бүлэг завсарлага авлаа" гэсэн юм.
А.СҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж