"Бэлтэс мөрөн" ХХК-ийн 3 удирдлагыг сарын хугацаатай хорихоор болжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн 3 удирдлагыг сарын хугацаатай хорихоор болжээ

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн 3 удирдлагыг сарын хугацаатай хорихоор болжээ

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” компанийн удирдлага буюу нэр бүхий таван хүнийг цагдан хорих шүүх хурал өнөөдөр /2022.05.31/ болов. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тэднийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Шүүхээс Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тус компани нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг өсгөж өгнө хэмээн авчхаад буцааж өгөөгүй байна. Ингэхдээ 10 сая төгрөг байршуулсан иргэнд гурван сая төгрөгийн хүү нэмж олгоно гэснийг иргэд хэлж байв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас "Бэлтэс мөрөн" компанийн нэр дээр болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа их хэмжээний мөнгө шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зориудаар зохиомол байдал бий болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авчээ.

Улмаар 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч С.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Прокурорын зүгээс яллагдагч Г.Нямдэлгэрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү саналаа өөрчилж, түүнд тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүх хуралдаанд гаргаснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…тодорхой газар очихыг хориглох…” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
А.СҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж