Яг одоо “Хүүхдийн парк”-т уулзацгаая!

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Яг одоо “Хүүхдийн парк”-т уулзацгаая!

Яг одоо “Хүүхдийн парк”-т уулзацгаая!

Хүүхэд багачуудын хувьд зургадугаар сарын 1 хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр нь байдаг. Голомт банк жил бүрийн энэ өдөр бяцхан харилцагчдадаа зориулсан хөнгөлөлт, урамшуулал, арга хэмжээ тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хүүхэд, багачуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг бяцхан харилцагчдадаа илүү ойроос хүргэхээр тавдугаар сарын 31 болон  зургадугаар сарын 1-ний өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд “Хүүхдийн парк”-т Голомт банкны нээлттэй асрыг ажиллуулж байна.

Голомт банкны асраар зочлон, "Алтантүлхүүр" болон "Хүүхдийн мөнгө" хадгаламж шинээр нээх, хүүхэд, залуучуудад зориулсан хамгийн өнгөлөг the Color картыг газар дээр нь захиалах боломжтой. Бид дээрх үйлчилгээг авсан хүүхэд бүрд Паркт ҮНЭГҮЙ ТОГЛОХ ЭРХ болон ЗАЙРМАГ бэлэглэх болно. Үүнээс гадна нүүрний арт зуруулах, буддаг хана дээр өөрийн бүтээлийг урлах, үлгэрийн баатруудтай зураг даруулах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг багачууддаа зориулан бэлдээд байна.

Мөн тавдугаар сарын 26-наас 31-ний хооронд салбарт болон интернэт банк ашиглан "Алтантүлхүүр", "Хүүхдийн мөнгө" хадгаламждаа 100,000 төгрөгөөс дээш дүнгээр орлого хийсэн болон хадгаламж шинээр нээсэн хүүхдүүд та бүхэн паркт үнэгүй тоглох эрхээ яг одоо манай асар дээр ирж аваарай.

Голомт банкны асар Хүүхдийн парк доторх “Castle”-ийн баруун талд байрлаж буй тул хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг манай асраар үйлчлүүлж, банкны үйлчилгээ авангаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг урьж байна.

Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сонирхсон зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж