"Зөвшөөрөлгүй краны үйл ажиллагааг зогсоосон"

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

"Зөвшөөрөлгүй краны үйл ажиллагааг зогсоосон"

"Зөвшөөрөлгүй краны үйл ажиллагааг зогсоосон"

Барилгын ажил гүйцэтгэж байсан кран унах эрсдэлтэй байгааг иргэд өнөөдөр /2022.05.31/ цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлсэн. Тус краны үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт хамгаалалтын хашаа бариагүй байсан бөгөөд явган зорчигчийн дээрээс унах эрсдэлтэй байсан тул холбогдох байгууллагынхан арга хэмжээ авч эхэлсэн байна. Тодруулбал, кран ажиллаж буй 19 давхар барилгын ажлын зөвшөөрөл, краны бичиг баримт байхгүй байжээ.

Мэргэжлийн хяналтын газраас бичиг баримтыг нь шалгуулж, зөрчил арилгах хүртэл краны үйл ажиллагааг зогсоосон байна.

16 давхраас дээш барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бус Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьдаг аж. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу МХЕГ-ын улсын байцаагч нар газар дээр нь очиж ажиллаж, ийнхүү үйл ажиллагааг нь зогсоожээ.

Урин дулаан болж, барилгын ажил эхэлж буй энэ үед иргэд сонор сэрэмжтэй байж аж ахуйн нэгжүүд ч аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Өмнө нь аюулгүй байдал хангаагүйгээс кран унаж, өсвөр насны хүүхэд болон хоёр хүн, автомашинтай зорчиж явсан иргэд амь насаараа хохирсон жишээ бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж