Х.Нямбаатар сайд С.Чинзориг гишүүнийг “гөлөг” гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар сайд С.Чинзориг гишүүнийг “гөлөг” гэв

Х.Нямбаатар сайд С.Чинзориг гишүүнийг “гөлөг” гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гишүүд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төслийн талаар саналаа хэлснийхээ төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт “гөлөг” гэж дуудуулсандаа ихэд эмзэглэжээ.

Тэрбээр “Х.Нямбаатар сайд "гөлөг"-өөр дуудлаа. Би энэ насандаа хүнээс ийм үг сонсч сураагүй учраас эмзэг хүлээж аваад байгаа юм. Х.Нямбаатар дахиад шинэ хонгил үүсгэх гээд санаархаад байгаа юм уу. Гишүүдийг талцуулж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль прокурорын хуультай хамаагүй. Яахаараа дагалдуулан прокурорын хуульд өөрчлөлт оруулах ёстой юм бэ. Прокурор бол Үндсэн хуулийн байгууллага. Ерөнхийлөгчөөс санал авсан уу? Аваагүй бол зөрчилдөх асуудал руу түлхэнэ шүү, Х.Нямбаатар аа” гэв.

Хэдийгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд хуралдааны үеэр С.Чинзориг гишүүнээс уучлалт гуйсан ч ард түмний төлөөлөл болон төр түшиж буй гишүүд биесээ УИХ-ын танхимд “гөлөг” гэхчилэн дуудаж буй нь хэтэрхий бүдүүлэг, үлгэр дуурайлалгүй байгааг иргэд шүүмжиллээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж