Ромын пап Монголын лам нарыг хамтран ажиллахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Ромын пап Монголын лам нарыг хамтран ажиллахыг уриалав

Ромын пап Монголын лам нарыг хамтран ажиллахыг уриалав

Ромын пап лам Франциск Бямба гаригт Ватикан дахь Монголын Буддын шашны төлөөлөгчидтэй уулзжээ. Тэрбээр уулзалтынхаа үеэр католик болон буддын шашинтнуудыг энх тайван, хүчирхийлэлгүй дэлхийн төлөө хамтран ажиллахыг уриалсан байна.

Пап лам “Хүчирхийллийн бүх хэлбэр, тэр дундаа байгаль орчны эсрэг хүчирхийллээс бүгд татгалзах ёстой. Харамсалтай нь, хүчирхийллийн үйлдлээ зөвтгөх зорилгоор шашныг урвуулан ашиглаж буй хүмүүс байсаар байна” гэж хэлжээ.

Уулзалтад Монгол Улсын Улаанбаатар хот дахь Францын номлогч лам Жоржио Маренго, пап ламын Шашин хоорондын яриа хэлэлцээний зөвлөлийн ерөнхийлөгч кардинал Мигель Аюсо Гиусо нар оролцсон байна. Монгол Улсад католик шашны сүм байгуулагдсан болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд ийнхүү манай улсын Буддын шашны төлөөлөгчид Ром хотноо айлчилжээ.

Монгол Улсын хүн амын 53 орчим хувь нь буддын шашинтай бол 1300 орчим католик шашинтан байдаг гэсэн тооцоо бий.

Эх сурвалж: TDPELMEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж