"Мишээлтэй хүүхдүүд" баярын өдөрлөгт урьж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

"Мишээлтэй хүүхдүүд" баярын өдөрлөгт урьж байна

"Мишээлтэй хүүхдүүд" баярын өдөрлөгт урьж байна

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр @Misheelbotanicalgarden болон Мишээл аялал жуулчлалын гудамжинд @misheelwalkingstreetmongolia зохион байгуулагдах “Мишээлтэй хүүхдүүд” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Баярын өдөр хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийн сурагчдын үзүүлбэр, парад алхалт, хүүхэлдэйн баатруудын зохиомжит тоглолтууд болон төрөл бүрийн тэмцээн уралдаан болох юм.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд одой морь, үхэр зараа, тогос, могой, хар үнэг зэрэг олон төрлийн амьтадын хүрээлэн, хийлдэг гулсуур, эргэдэг тоглоомууд, цөөрмийн завь, цахилгаан дугуй, удирдлагатай машинуудын үзэсгэлэн худалдаа “Байгальд туршъя” шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудыг хүүхдүүдэд зориулан ажиллуулж байна.

05/28-06/05-ны өдрүүдэд гар зургийн үзэсгэлэн, шавар вааран дээрх чимэглэл, хөрөг зураг зурах зураачид болон хүүхдийн үс сүлжих гоёмсог үсний мастерууд, нүүрэн дээрх гоёлын зураг зурах артистууд хүүхэд багачуудаа хүлээж байна.

Жилд ганц удаа болдог Эх үрсийн баярын өдрийг Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн болон Мишээл аялал жуулчлалын гудамжинд гэр бүлээрээ хүрэлцэн ирж төрөл бүрийн арга хэмжээнд оролцон өдрийг аз жаргалтай, зугаатай, сонирхолтой өнгөрүүлээрэй.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл сити

Холбогдох утас: 88113280

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж