Германы инфляци бараг хагас зуун жилийн дээд түвшинд хүрч өсөв

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Германы инфляци бараг хагас зуун жилийн дээд түвшинд хүрч өсөв

Германы инфляци бараг хагас зуун жилийн дээд түвшинд хүрч өсөв

Германы инфляци тавдугаар сарын эцсийн байдлаар 8.7 хувьд хүрч өссөн нь 1974 оноос хойш тохиогоогүй өндөр өсөлт болсныг тус улсын Статистикийн хороо мэдээлэв. Орос болон Украины дайнаас хойш эрчим хүч болон хүнсний үнэ ихээхэн өссөн нь ерөнхий инфляци өсөхөд нөлөөлсөн байна.

Хамгийн сүүлд 1973-1974 оны өвөл эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт, газрын тосны үнийн хямралтай холбоотойгоор тус улсын инфляци дээрх түвшинд хүрч өсч байжээ.

Тус улсын инфляци дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 7.8 хувьд хүрснээр сүүлийн 40 жилд байгаагүй өндөр өсөлтөд хүрсэн байна. Тухайн үед "Ройтерс" агентлагийн шинжээчид тус улсын инфляцийг тавдугаар сард 8 хувьд хүрнэ хэмээн төсөөлж байсан ч бодит гүйцэтгэл ийнхүү шинжээчдийн таамгийг давжээ.

Германы статистикийн хорооны мэдээлснээр, эрчим хүчний үнэ тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.3 хувиар, хүнсний үнэ 11.1 хувиар тус тус өссөн байна.

Нийлүүлэлтийн сүлжээний саатал түүнээс үүдэлтэй хүнсний үнийн өсөлт ирэх есдүгээр сар хүртэл инфляцийн өсөлтөд дарамт учруулсаар байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж