Ван И улс орны зорилгын талаар хэт санаа зовохгүй байхыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Ван И улс орны зорилгын талаар хэт санаа зовохгүй байхыг уриалжээ

Ван И улс орны зорилгын талаар хэт санаа зовохгүй байхыг уриалжээ

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Даваа гаригт Фижи аралд арлын 10 орны Гадаад хэргийн сайд нартай хийсэн уулзалтын үеэр худалдаа, аюулгүй байдлын өргөн хүрээний мэдэгдэлд санал нэгдэж чадаагүй байна. Тиймээс Номхон далайн бүс нутгийг улс орныхоо зорилгын талаар хэт их санаа зовохгүй байхыг уриалжээ.

Ван Хятадтай дипломат харилцаатай, Номхон далайн арлын орнуудын Гадаад хэргийн сайд нартай уулзах үеэрээ Бээжингийн аюулгүй байдлын харилцааг өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уулзалтын өмнө Хятадын тал уригдсан улс орнуудад таван жилийн үйл ажиллагааны төслөө илгээжээ. Тухайн төсөлд бүс нутгийн худалдаа, аюулгүй байдлын өргөн хүрээтэй хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгааг харуулсан аж.

Гэвч уг төсөл нь Микронезийн Холбооны Улсын эсэргүүцэлтэй тулгарчээ. Самоа, Тонга, Кирибати, Папуа-Шинэ Гвиней, Вануату, Соломоны арлууд, Ниуэ, Вануату зэрэг багтсан уулзалтын дараа Ван асуудлыг цаашид хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна. Ван Игийн үзэж байгаагаар улс орнууд тус таван чиглэлийг бүрэн сайшаахгүй байгаа ба зөвшилцөхөд цаг хэрэгтэй. Түүний жагсаасан таван чиглэлд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, хөдөө аж ахуй, гамшгийн шинэ төвүүд багтсан боловч аюулгүй байдлыг оруулаагүй байна.

Ван И хэлэхдээ, зарим төлөөлөгчид Хятад улс Номхон далайн арлуудад идэвхтэй анхаарал хандуулах болсон шалтгаанд эргэлзэж байсан аж. Мөн Африк, Ази, Карибын тэнгисийн хөгжиж буй орнуудыг дэмжиж байгааг сонирхож байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж