"Монголд 2023 онд Пауэрлифтингийн ДАШТ болно"

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

"Монголд 2023 онд Пауэрлифтингийн ДАШТ болно"

"Монголд 2023 онд Пауэрлифтингийн ДАШТ болно"

Пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид, дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар өнөөдөр (2022.05.31) хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр тамирчид "Багийн цом бол эв нэгдлийн илэрхийлэл. Пауэрлифтингээс багаараа авсан анхны цом. Энэ бол маш том үзүүлэлт" гэж онцолсон юм.

Монгол Улсад энэ жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох бол 2023 онд мастер ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах болсныг дуулгалаа. Ирэх жилийн ДАШТ-д пауэрлифтингийн эргэлтийн төрлөөр 250-300 гаруй тамирчин оролцох ажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хувьд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэвтээ шахалтын -120 кг-ын классик төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр энгийн төрөлд -120 кг-ын жинд энэ жил анх удаа оролцон, өмнөх рекордыг наймаар ахиулж, 260 болгосон байна. Өмнөх жилүүдийн хувьд -105 кг-д оролцдог байсан бөгөөд уг жингийн рекорд нь мөн Э.Содномпилжээ аваргын нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Тэрбээр дэлхийн зэрэглэлийн ес дэх рекордоо эвджээ.

Түүний дараагийн тэмцээн зургадугаар сарын 12-нд болох Азийн пара пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн юм. Уг тэмцээн нь 2024 оны Парисын Пара олимпод оролцох эрхийн шалгуурыг хангах чухал тэмцээнүүдийн нэг аж.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.СОДНОМПИЛЖЭЭ: 

-Энэ жилийн пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлог гэвэл монгол хүн анх удаа шүүгчээр ажилласан юм. Миний дасгалжуулагч, Пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн Д.Баттулга дэлхийн дэвжээг шүүсэнд сэтгэл өндөр байна.

Пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн Д.БАТТУЛГА:

Манай тамирчид хэвтээ шахалтын төрөлд дэлхийд эхний тавд ордог. Дэлхийн түвшний штанк хэрэгсэл дээр бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Пауэрлифтингийн  шигшээ баг байгуулагдсан бөгөөд хоёр дасгалжуулагч мөн Э.Содномпилжээ тамирчнаас гадна бэлтгэл хангагч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байна. Э.Содномпилжээ тамирчны бэлтгэл сургуулилалт зэрэг бүх зардал шигшээ багаас гардаг. Удахгүй төр засгаас дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Спорт сургалтын төв дээр бэлтгэл сургуулилалт хийх заал гаргаж өгчээ.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж