Борис Ельциний хүү Путины зөвлөхөөр ажиллахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Борис Ельциний хүү Путины зөвлөхөөр ажиллахаа больжээ

Борис Ельциний хүү Путины зөвлөхөөр ажиллахаа больжээ

Оросын удирдагч асан Борьс Ельцин нь Владимир Путиныг засгийн эрхэнд гарахад хамгийн их тусалсан хүн. Түүний хүргэн Валентин Юмашев Кремлийн зөвлөхөөр ажилладаг байжээ. Юмашевын ойрын эх сурвалж түүнийг Путины зөвлөхөөр ажиллахаа больсон гэж “Reuters” агентлагт мэдээлсэн байна.

Гэхдээ Юмашевийн хувьд Путины шийдвэр гаргалтад төдийлөн хүчтэй нөлөөлж байгаагүй, цалингүй зөвлөх байсан аж. Юмашев зөвлөхөөр ажиллахаа больсноор Путины засаглал доторх Ельциний үеийн сүүлчийн холбоос үгүй болсон гэхэд болно. Ельциний үеийн өөр нэг ахмад зүтгэлтэн Анатолий Чубайс ч мөн гуравдугаар сард Кремлийн тусгай элчийн үүрэгт ажлаа орхисон.

Юмашев ажлаа хүлээлгэж өгсөн тухай мэдээлэлд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч, Юмашев өөрөө ч хариу өгөөгүй байна. Борис Ельциний нэрэмжит төв сангийн албан тушаалтны мэдэгдсэнээр, Юмашев дөрөвдүгээр сард ажлаа хүлээлгэж өгчээ.

Борис Ельцин ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Юмашев Кремлийн зөвлөх байсан. Дараа нь Кремлийн тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

Путины үзэл баримтлал Ельциний үнэт зүйлсээс зөрүүтэй байсан ч өнөөгийн Оросын ерөнхийлөгч хуучны удирдагчийн гэр бүлтэй харилцаа холбоогоо хадгалсаар ирсэн байна. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сард Путин Ельциний охин Татьянагийн гэрт зочилж, төрсөн өдөрт нь баяр хүргэж байжээ. Татьяана болон Юмашев нарын дундаас төрсөн Мария охин Оросын түрэмгийлэл анх эхлэхэд инстаграм хуудастаа Украины төрийн далбааг оруулаад, “Дайныг эсэргүүцэж байна” гэж бичиж байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж