ЗТХЯ-ны мэргэжилтэн азын дугаар зарж, мөнгө угаасан хэрэгт холбогдов | News.MN

ЗТХЯ-ны мэргэжилтэн азын дугаар зарж, мөнгө угаасан хэрэгт холбогдов

ЗТХЯ-ны мэргэжилтэн азын дугаар зарж, мөнгө угаасан хэрэгт холбогдов

ЗТХЯ-ны мэргэжилтэн азын дугаар зарж, мөнгө угаасан хэрэгт холбогдов

Автомашиын “азын” гэх дугаарыг албан тушаалтнууд зарж, мөнгийг нь өөрсдөдөө завших явдал байсаар. Уг нь АТГ-аас энэ асуудлыг цэгцлүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн сайдад удаа дараа албан мэдэгдэл хүргүүлж, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хандаж байсан билээ. Сайд Л.Халтар автомашинд улсын дугаар олгох журамд өөрчлөлт оруулан, “азын” гэх дугааруудыг дуудлагаар худалдаж, орлогыг нь Хүүхдийн төлөө фондод хандивлахаар болсон. Уг нь АТГ-ынхан Л.Халтарт хүргүүлсэн саналдаа Автозамыг засаж сайжруулах, шинэчлэхэд дуудлага худалдаанаас олсон орлогыг ашиглахыг сануулсан гэдэг. Сайд нь автомашинд дугаар олгох журмыг шинэчилсэн ч удирдлагад нь ажилладаг албан тушаалтнууд түүнийг нь өөрсдөдөө ашигтай байдлаар ашиглаж мөнгийг нь завшиж байсан нэгэн хэргийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ.

ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа автомашины дугаарын шинэ сери задарч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн trans.dep системд оруулахад “азын” гэх дугааруудыг хэн нэгэн захиалсан мэтээр өөрчилж, улмаар танил талаараа дамжуулан худалдаж, мөнгийг нь угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон байна.

ЭЦА-наас түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сарын 27-нд дөрвөн ч газарт нэгжлэг хийн, Б.Эрдэнэтуяатай хамтрагч байж болзошгүй хүмүүсийг дайчлан баривчилсан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нь улсын дугаарын шинэ сери задрахад дээрх байдлаар иргэн Н.Дөлгөөн, Б.Бат-Орших нараар дамжуулан автомашины ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, хамаарал бүхий хүмүүсийнхээ ХААН банкны дансанд мөнгийг нь шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдсон гэнэ. ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийнхөн 2021 оны хоёрдугаар сарын 15-наас хойш авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дуудлагаар худалдахаар 16 удаа зарласан бөгөөд 2165 дугаар борлуулсныг АТГ-ынхан мэдээлсэн юм. Дуудлагаар худалдсан “азын” гэх дугааруудыг ердөө 17 иргэн авсан бөгөөд иргэн А гэхэд 17 дугаарыг дуудлагаар худалдаж авсан нь тодорхой болсон аж. Автомашины дугаарын шинэ сери задрахад “азын” гэх зарим дугаарыг ЗТХЯ-ны албан тушаалтнууд дээрх байдлаар өөрсдийн болгож, бусдаар дамжуулан мөнгө угаадаг бол нөгөө хэсэг нь А болон О гэх хүмүүст давуу байдал олгон олноор нь өгч буй нь анхаарал татах болов.

Иргэн О нь ЗТХЯ-ны харьяа АТҮТ-ийн “Хөсөг трейд” компани дахь салбарынхантай ойр дотно байж автомашины 100 гаруй дугаар эзэмшдэг юм билээ. Автомашины дугаар олгох, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл зэргийг АТҮТ-өөс олгодог.

Тус төвийн албан тушаалтнууд нь байсхийгээд авлига, албан тушаал, хээл хахууль авсан, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон зарим нь шүүхээр ял шийтгүүлчихээд байхад уг төвийг удирдаж буй Б.Гүрсоронзонд нь ЗТХЯ-наас ямар ч хариуцлага тооцдоггүй гэхэд хилсдэхгүй. Авлига, хээл хахууль нэвт шингэсэн гэж хэлж болохуйц АТҮТ-ийн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцож байж тус салбар дахь энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож болдоггүй юм болов уу.

Г.РАВЖАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2022-05-31 197.211.52.36

Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг http://www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

Avatar

Зочин 2022-05-31 103.57.95.219

Bas ter dulaanii suljee company zaxiral dulaanii zuvshuurul uguxduu bair avdag, xotxon burt neg bairtai, niit 76 bairtai geed bicheed baisan. Ta nar odoo boli avilgachid luivarchidaa. Denduu yum. Tegeed ene metiin aldagdal luivraa zogsoo. Yun xereglegchidiin une tarif nemex ve. Uursduu avilga avch luivar xiichixeed une nemex tuxai yarix ch xereggui. Exleed avilga luivaraa zogsoo.

Avatar

Зочин 2022-05-31 213.87.145.148

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

123 2022-05-31 192.82.72.176

мөнгө угаах гэдэг нь шаааал өөөөр ойлголт шүүүү, энэ бол хулгай ч биш ,сайн үйл ч биш

Avatar

Зочин 2022-05-31 66.181.160.6

Хулгайчид

Avatar

Зочин 2022-05-31 202.21.114.196

ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ ЗАВХАРСАН ОРОН ГЭЖ МОНГОЛ УЛС БНА ДООО ХӨӨРХИЙС ……МУУ, ХАР ЗҮГИЙН АВЪЯАСУУД Л ХӨГЖӨӨД БАЙНА ДАА ЭНЭ МОНГОЛД … ХОЖМОО ЦӨМ ҮЙЛИЙН ҮРЭЭ ҮҮРЭХ НЬ САЙХАН ЮМДААА

Avatar

Зочин 2022-05-31 202.179.15.114

ЭНЭ АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ГЭЖ ЖИНХЭНЭ АВИЛГАЧДЫН ҮҮР БОЛСОН ГАЗАР БАЙХ ЮМ АА. АЗЫН ДУГААР АВИЛГААР ЗАРНА, "С" ЗӨВШӨӨРӨЛ АВИЛГААР ЗАРНА, НҮҮРС ТЭЭВЭРТ МАШИН ОРУУЛАХАД АВИЛГА АВНА. БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ, ТАТАН БУУЛГАЖ ЧИГ ҮҮРГИЙГ НЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж