Хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах байршлууд

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах байршлууд

Хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах байршлууд

Улаанбаатар хотод дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас гурав дахь удаагийн зогсолт буюу 12 хоног дулааны шугамд засвар хийх байршлыг нийтэд мэдээллээ.

Тус газрын мэдээллээр, 2022 оны зургадугаар сарын 2-ноос 14-ний хооронд СОТ-3 салаа Говь-1, Вокзал, Наранбулаг, Төмөр замын эмнэлэг, Богд-Ар хороолол, төмөр зам орчим, 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол, "Өргөө" кинотеатр, Хөгжил хотхон, Төв гандан хийд, Эх нялхсын эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах юм байна.

Засварын үеэр дулааны шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт хийх ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж