“Eurovison” цомоо дрон авахын тулд заржээ

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

“Eurovison” цомоо дрон авахын тулд заржээ

“Eurovison” цомоо дрон авахын тулд заржээ

Энэ жилийн “Eurovison” дууны тэмцээнд түрүүлсэн Украины Калуш оркестр цомоо 900 мянган ам.доллар (712,000 фунт стерлинг буюу 838,000 евро)-аар заржээ. Тус мөнгөө Украины дайнд зориулж байгаа аж. Болор микрофон мэт цомыг “Facebook”-ээр дуудлага худалдаанд оруулсан байна. Түүний гол зорилго Украины цэргийнхэнд зориулж дрон худалдаж авах байжээ. Мөн Калуш оркестр Берлиний Бранденбургийн хаалган дээр хандивын тоглолт хийж, цугларсан мөнгөө эмнэлгийн тусламж, халамжид зориулж байгаа аж.

Хамтлагийн гишүүн Олех Псиук тоглолтын үеэр үг хэлэхдээ "НҮБ-ын мэдээлснээр 4031 энгийн иргэн Украинд амиа алдаж, 4735 хүн шархадсан" гэв. Мөн дайныг үргэлж санан, дасахгүй байхыг уриалсан байна. Орос улс түрэмгийлснээс хойш 14 сая гаруй хүн гэр орноо орхин дүрвэж, хот суурингууд нуранги болж хувирсан. Псиук "Энх тайван ирэх хүртэл бүгд дайныг санан дурсах хэрэгтэй" гэжээ.

Тэдний дуу болох "Стефаниа"-г анх Псиукийн ээжид зориулж бичжээ. Гэвч "Би чам руу үргэлж эвдэрсэн замаар алхаж явах болно" гэх мэт сэтгэл хөдөлгөм шүлэг нь Украины иргэдэд зориулагдсан гэж тайлбарласан байна. Украины телевизийн хөтлөгч Сергей Притула цомын борлуулалтаас олсон мөнгөө Украинд үйлдвэрлэсэн гурван нисгэгчгүй нисэх онгоц “PD-2” авахад зарцуулна гэж "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Нисгэгчгүй онгоцыг Украин, Оросын хүчнийхэн зэвсэг болон тагнуулын нисэх онгоц болгон ашигладаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж