Канад: Гар бууны худалдааг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Канад: Гар бууны худалдааг хориглоно

Канад: Гар бууны худалдааг хориглоно

Ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газар гар бууны худалдаа, худалдан авалт зэргийг бүрэн хориглох хуулийн төсөл санаачлан, өргөн барьсан байна. Канад улсын хувьд АНУ-тай харьцуулахад гар бууны хууль нь хатуу чанга бөгөөд худалдах эрхийг бүрэн хориглох талаар ажиллаж байгаа аж.

Канадын парламентад Даваа гаригт санал болгосон хуулийн төсөлд богино сумтай буу импортлох, зарах, худалдан авах, шилжүүлэх зэргийг хууль бус болгохоор тусгажээ. Жастин Трюдо тус шинэ хуулийн төслийг АНУ-ын Техас мужид 21 хүний аминд хүрсэн аймшигт гэмт хэрэг гарсны дараа санаачлан, өргөн барьсан байна.

Трюдо сэтгүүлчдэд хэлэхдээ "Спортын буудлага, ан агнахад галт зэвсэг ашиглахаас бусад тохиолдолд Канадын иргэн өдөр тутмын амьдралдаа буу хэрэглэх шалтгаан байхгүй" гэжээ. Хуулийн төсөлд мөн бүх төрлийн бууг нэг цэнэглэлтээр таваас дээш буудахгүй байх заалт оруулах юм байна. Энэхүү бууны хуулийг улам чангатгах нь тус улсын засгийн газрын хувьд томоохон алхам болох аж.

АНУ-аас ялгаатай нь Канад Үндсэн хуульдаа буу эзэмших эрхийг тусгаагүй. Гэхдээ галт зэвсэг ашиглах явдал тус улсын хөдөө орон нутагт түгээмэл хэвээр байгаа аж. Иймд гэр бүлийн хүчирхийлэл, элдэв гэмт хэрэгт холбогдож байсан, үйлдэж байсан этгээдүүдэд галт зэвсэг эзэмшүүлэхгүй байх заалт шинээр оруулж өгөх юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж