Х.Нямбаатар прокурорын даргаар иргэнийг томилох төслөө татна гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар прокурорын даргаар иргэнийг томилох төслөө татна гэв

Х.Нямбаатар прокурорын даргаар иргэнийг томилох төслөө татна гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд саналаа хэлж байна.


Х.НЯМБААТАР ХУУЛИА ТАТАХ САНАЛ ГАРГАСАН Ч МАН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВАВ

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нэг заалттай хууль орж ирсэн. Тэр заалт нь Улсын ерөнхий прокурор болон орлогч нараар томилогдох бол заавал прокурор байх биш Монгол Улсын иргэнийг томилохоор зохицуулалтыг шинээр оруулж ирсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Өглөө бүлгийн viber дээр бичээд, хуулийн төслийн талаар саналаа хэлсний төлөө Х.Нямбаатар сайд "гөлөг"-өөр дуудлаа. Би энэ насандаа хүнээс ийм үг сонсч сураагүй учраас эмзэг хүлээж аваад байгаа юм. Манай намын бүлэг ийм хуулийг хэлэлцэж болохгүй. Ялангуяа Х.Нямбаатар сайд аа, Засаг барьж байж. 2017 онд иргэнийг прокуророор томилж болохгүй, улстөрч, эсвэл намын дарга орж ирснээр улс төрийн өшөө авалт эхэлдэг гэсэн байр сууринаас хуулийн өөрчлөлт хийсэн. Энэ зарчмаасаа бид ухарч болохгүй. Х.Нямбаатар дахиад шинэ хонгил үүсгэх гээд санаархаад байгаа юм уу. Гишүүдийг талцуулж болохгүй. ЭХХШ хууль прокурорын хуультай хамаагүй. Яахаараа дагалдуулан прокурорын хуульд өөрчлөлт оруулах ёстой юм бэ. Прокурор бол Үндсэн хуулийн байгууллага. Ерөнхийлөгчөөс санал авсан уу? Ерөнхийлөгчөөс санал аваагүй бол зөрчилдөх асуудал руу түлхэнэ шүү, Х.Нямбаатар аа.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Сонин асуудал орж ирсэн байна. Ард нийтийн санал асуулгын тухай хууль орж ирсэн байна лээ. Уриалсан хүнийг барина, шийтгэнэ гэж байна. Том төсөл хөтөлбөр, төрөөс явуулсан төслийг явуулахгүй бол шоронд хийнэ гэдгээ боль. Х.Нямбаатар сайд та Оюутолгой төсөл дээр том гавьяа байгуулсан. Гэхдээ жижиг сажиг зүйлд орооцолдохоо боль. Ялангуяа прокурорын асуудлаа боль. Гишүүд үгээ бодож ярь. Гэмт хэргийг нотолж чадахгүй бол онц хүнд гэмт хэрэгт хүнийг гүтгэсэн асуудал байж байгаа шүү. Та нар ард түмний өмнөөс үг хэлэх хүмүүс. Прокурорын байгууллагын тухай хуулийг татаж ав. Үндсэн хуулийн бүтэц, шүүх эрх мэдлийн байгууллага шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Гишүүд ёс зүйтэй, баримттай яримаар байна. Д.Ганбат гишүүн хажуугаас нүдээр харсан юм шиг ярилаа. Намын доторх хэрүүлээ энд ирж яримааргүй байна. Д.Дорлигжавыг ах аа, эгч ээ гэж тухайн үедээ далдаганаад байсан биз дээ. Намайг мөнгө өгөөд, хэргээ хаалгачихсан юм шиг ярьж байна. П.Пүрэвдорж гишүүн дуугай байчих тэгэх үү. Чи дуугай сууж бай. Мөрдөн байцаагч хүн хүнээ дууддаг, хэрэг үүсгэхээс татгалздаг санал оруулж өгөхгүй бол мөрдөн байцаагч ямар эрх эдлэх юм бэ. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад ажиллах хүн олдохоо болилоо. Өмнөх хууль нарийндаа бол зөв байсан шүү. Д.Ганбатын хэлээд буйгаар Х.Тэмүүжингийн хийсэн бантан шүү дээ. Тэртээ тэргүй прокуророос дээрээс нь хянаад сууж байна. Үүнийг манай гишүүд анхаарна биз дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагаж прокурорын байгууллагын хуулийн төсөл өргөн барьсан. Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавилаа. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бичгээ Засгийн хурлаар оруулж, байнгын хорооны даргад хүргүүлнэ.

Эрүүгийн хуульд оруулж буй өөрчлөлт өнгөрсөн таван жилийн хугацаанд амьдрал дээр гарсан алдаатай зүйлсэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, цахим орчинд хийх тэмцэл, авлигатай тэмцэх тэмцлийг чангатгах зорилготой. Албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгах зорилгоор эдгээр хуулийн төсөл орж ирж байна. С.Чинзориг гишүүнд хэлэхэд “Тухайн үед тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхэд чанга дуугарах нь яасан юм бэ. Гөлөг шиг чимээгүй байсан” гэж хэлсэн. Тэрнийхээ төлөө С.Чинзориг гишүүнээс уучлалт гуйж байна.

Дээрх асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбоцогт уг хуулийн төслийг Х.Нямбаатар сайдын хэлсэнчлэн шууд татаж авах боломжгүй. Тиймээс уг хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж