ЭМЯ: Энэ зун Covid-19-ийн шинэ давлагаа эхлэх магадлал өндөр байна

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Энэ зун Covid-19-ийн шинэ давлагаа эхлэх магадлал өндөр байна

ЭМЯ: Энэ зун Covid-19-ийн шинэ давлагаа эхлэх магадлал өндөр байна

Бид сүүлийн гурван жил цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор амны хаалттай "салшгүй нөхөрлөсөн". Хатуу хөл хорионы өдрүүд дууссан ч монголчууд амны хаалтаасаа салаагүй л байна. Амны хаалт нь халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн хямд төсөр аргын нэг боловч олон цагаар зүүх нь амьсгалын дутагдалд оруулахаас гадна арьсны ямар нэгэн харшил үүсгэж буйг ард иргэд хэлж байна.

Дэлхийн зарим орнууд албан ёсоор амны хаалтаас татгалзаж буйгаа зарласан. Манай улсын хувьд хэдийгээр амны хаалтаас татгалзах нь одоогоор тодорхойгүй байна.

Урин дулаан цаг ирж, иргэд сайн дураараа амны хаалтаас татгалзах болжээ. Гадуур амны хаалт зүүсэн иргэд ховор харагдана. Учир нь халуунд бүгчимдэх, амны хаалтаас үүдсэн нүүрээр тууралт үүсэх зэрэг асуудал гарч байна гэсэн мэдээлэл цацагдаж буй юм.

Иргэн О.ОРХОН: -Ноднин гурван удаа Covid-19-ийн халдвар авсан. Вакцины гурав дахь тундаа хамрагдсан. Манай оронд нөхцөл байдал сайжирч, өдөрт илэрч байгаа тоо эрс буурлаа. Одоо амны хаалт зүүхээ больсон нь дээр гэж бодож байна. Амны хаалт зүүж буй хүмүүс хүмүүс эхнээсээ амьсгалын дутагдалд орж, ухаан алдаж унасан гэж сонсогдох боллоо. Би амны хаалт зүүхээ болиод сар гаруй болж байна.

Иргэн Д.ЭНХ-УЧРАЛ: -Урин цаг ирж байна. Амны хаалт зүүх  хүн ховор болжээ. Амны хаалт зүүх шийдвэрээ одоо цуцалсан нь дээр. Гадуур, ялангуяа автобусанд явахаар амьсгалахад үнэхээр бэрхшээлтэй байна. Амны хаалт зүүгээд байсан чинь уруул орчим тойроод тууралт гарч, харшлын шинж тэмдэг илэрч эхэлсэн учраас зүүхээ больсон.

Иргэн Х.МАГСАР: –Маск зүүхээсээ илүү зүүхгүй нь их болжээ, хараад байхад. Би хэдэн хүүхдүүддээ элдэв янзын өвчин авааччих вий гэд айгаад, амны хаалтаа зүүгээд л байна. Энэндээ бараг тасал болчихжээ. Аваад хаячихаар хоосон оргиод, нэг юм дутуу орхисон юм шиг санагдаад байдаг болж. Гадуур ханиад томуу их байгаа гэж сонссон. Боломжтой бол зүүсэн нь дээр л гэж бодож байна.

Амны хаалтаас шалтгаалсан харшил гарч байгаа талаар харшлын эмнэлгээс тодруулахад "Одоогийн байдлаар энэ талаар мэдээлэл байхгүй, энэ шалтгаанаар ирсэн өвчтөн байхгүй байна" гэв.

ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЭЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙГООР ШИНЭ ВИРУС ОРЖ ИРЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР

Эрүүл мэндийн яамнаас "Иргэд хэтэрхий эрт тайвширч байна. Энэ зун Covid-19-ийн шинэ давлагаа эхлэх магадлал маш өндөр байна" гэж мэдээллээ. Иргэд гадуур амны хаалтгүй явах нь ихэссэн учир цар тахлын халдварын тохиолдлын тоо эргэн нэмэгджээ. Халдвар авч буй хүмүүсийн 95 хувь омикроны халдвар авсан нь батлагдсан. Мөн хоёр тунтай болон вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дунд өвчлөл их байгаа тул гурав болон дөрөвдүгээр тундаа хамрагдах нэн шаардлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

Хил нээсэнтэй холбоотойгоор гадагшаа жуулчлах иргэдийн тоо мөн адил ихэсч буй. Тиймээс гаднаас, нэн ялангуяа омикроны шинэ мутацилагдсан хувилбар тархаад буй Африкийн орнуудаас вакцинд тэсвэртэй шинэ хувилбар зөөвөрлөгдөж орж ирэх магадлал өндөр байгаа ажээ. Иймд салбарын яамнаас иргэддээ эрт тайвшрах болоогүйг сануулж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхаарууллаа.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж