Путины "хувийн гвард" Украиныг эзлэн түрэмгийлэхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Путины "хувийн гвард" Украиныг эзлэн түрэмгийлэхээс татгалзжээ

Путины "хувийн гвард" Украиныг эзлэн түрэмгийлэхээс татгалзжээ

ОХУ-ын үндэсний гвардын 100 гаруй цэрэг Украинд тулалдах тушаалыг зөрчсөн хэргээр халагдсан тухай олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Тус цэргүүдийг Кремль терроризмын эсрэг дотоод аюулгүй байдлын хүчин болгон ашигладаг байсан аж. Нийт 115 тусгай цэргийн албан хаагч байсан ба армиас тусдаа Рогсвардийн нэг хэсэг гэж "The Guardian" мэдээлэв.

Оросын цэргийн шүүх тавдугаар сарын 25-нд тэднийг ажлаас халахыг эсэргүүцсэн нэхэмжлэлийг хүлээн аваагүй байна. Тиймээс 115 харуулыг халах тухай асуудал гарчээ. Өнгөрсөн долоо хоногт шүүгчийн нийтэлсэн шийдвэрт цэргүүдийг албан үүргээ зөрчсөн хэргээр ажлаас нь халсан байна.

Цэргүүд "албан даалгавраа биелүүлэхээс татгалзаж" байсан бөгөөд Украин дахь тушаалаа биелүүлэхийн оронд жижүүрийн байранд буцаж ирсэн гэж шүүхээс мэдээлснийг “The Guardian” уламжлав.

Цэргүүдийг өмгөөлж буй өмгөөлөгч Андрей Сабинин "The Guardian"-д ярилцлага өгөхдөө "Үндэсний харуулууд гэрч дуудахыг шүүхээс хориглосон байна. Мөн ажлаас нь чөлөөлөхдөө цэргийн нууц задруулахгүй байх үүднээс чих, нүдний боолттой явуулжээ. Мөн цэргүүдийг ажлаас чөлөөлөхөөс өмнө Росгвардиас сонголт өгсөн гэв. Тэр нь командлагчийн үгээс зөрөхгүй тулалдах байсан ба өөрсдийнх нь сонголтыг хууль бус болгох байсан ажээ.

Росгвардын цэргүүд Украинд тулалдахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн нь анхны тохиолдол биш юм. Өмнө нь гуравдугаар сард тус гвардын цэргүүд яг ижил шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан аж. “Reuters” агентлагийн мэдээлснээр, тус 115 цэргийн 12 нь өөрсдийн гадаад паспортгүй байгаа аж.

Росгвардиа нь 2016 онд эртний Ромын эзэнт гүрний Преториан гвардын нэгэн адил Оросын удирдагчид үйлчлэх зорилгоор байгуулагдсан тул ерөнхийлөгч Владимир Путины "хувийн арми" гэж нэрлэх нь бий.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж