Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 356 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км, Ө-51°15’36.0”, У-100°17’24.0”) тавдугаар сарын 30-ны өдрийн 10:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг 10:36 цагт Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус мэдээллийн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлэв.

Ханх сум орчимд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан. Энэ газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж