Зеленский Харьковын аюулгүй байдлын албаны даргыг хуулийн байгууллагад тушаав

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Зеленский Харьковын аюулгүй байдлын албаны даргыг хуулийн байгууллагад тушаав

Зеленский Харьковын аюулгүй байдлын албаны даргыг хуулийн байгууллагад тушаав

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Харьков муж дахь Украины Аюулгүй байдлын албаны дарга Роман Дудиныг үүрэгт ажилдаа хайнга хандсан хэргээр ажлаас нь халжээ. Мөн хууль сахиулах байгууллага түүнийг мөрдөн шалгах даалгавар өгсөн байна.

Зеленский хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлдээ "Би Харьков муж, хотын удирдлагуудтай уулзалт хийлээ. Би тэдэнд бие биетэйгээ хамт зогсx, тулалдаж байгаад талархал илэрхийлэв. Арми, цагдаа, Харьков хотын дарга, мужийн захиргааны байгууллагуудын хооронд төгс хамтын ажиллагаа байдаг бөгөөд тэд бүгд бидний ялалтын төлөө үнэхээр хүчин зүтгэж, үр дүнтэй ажиллаж байна.

Харамсалтай нь, Украины Аюулгүй байдлын албаны орон нутгийн удирдлагын талаар ижил зүйлийг хэлж чадахгүй. Энд ирээд нягталж үзэхэд дайны эхний өдрүүдээс хотыг хамгаалахын төлөө бус, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодож, аминчлан зүтгэсэн аймгийн Аюулгүй байдлын албаны даргыг ажлаас нь халсан. Хууль сахиулах байгууллагынхан түүнийг ямар сэдэлтэй байсныг олж тогтооно” гэжээ.

Роман Дудиныг 2020 онд ерөнхийлөгч Зеленский Украины Харьков муж дахь Аюулгүй байдлын албаны даргаар томилсон. Тэрбээр 1983 оны гуравдугаар сарын 13-нд Днепр хотод төржээ. Цэргийн алба хаасны дараа Украины Днепропетровск муж дахь Аюулгүй байдлын албанд ажилд орсон. Киев дэх Аюулгүй байдлын албаны ерөнхий газарт 2013 онд түүнийг ажилуулхаар шилжүүлсэн аж.

Дудинаас гадна дөрөвдүгээр сарын 1-нд ерөнхийлөгч Зеленский генерал Сергей Криворучког Украины Херсон муж дахь Аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байсан "баатрын эсрэг тэмцэл" үйлдсэн хэргээр ажлаас нь чөлөөлөв. "Юлия Тимошенкогийн блок" намын ардын депутат асан Евгений Балицкий Оросын булаан эзлэгчидтэй хамтран ажиллаж байсныг Аюулгүй байдлын алба мөн илрүүлж, ажлаас нь халсан билээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж