Оросын газрын тосны импортын 70 хувийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Оросын газрын тосны импортын 70 хувийг хориглоно

Оросын газрын тосны импортын 70 хувийг хориглоно

Европын холбооны 27 орон Оросын газрын тосны импортын гуравны хоёрыг хориглох шийдвэрийг хүлээн зөвшөөрлөө. Энэ тухай зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель твиттертээ бичжээ. “Оросоос импортолж буй газрын тосны гуравны хоёроос илүү хувийг хориглосноор дайныг санхүүжүүлэх томоохон эх үүсвэр нь үгүй болно” гэж тэр жиргэв.

Энэ удаад гуравны хоёр буюу 70 орчим хувийг хориглоод, энэ оны эцэс гэхэд 90 хувийн хориг тавина гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Түүнчлэн Сбербанкийг “Swift” системээс хасч, Оросын төрийн өмчит гурван телевизийг хориглохоор тохиролцжээ.

Хориг арга хэмжээнд зөвхөн далайн тээврээр орж ирж буй Оросын газрын тос хамрагдана. Хийн хоолойгоор нийлүүлж буй импортыг түр нэвтрүүлэх боломжийг олгожээ.

Өмнө нь авсан таван удаагийн хориг арга хэмжээнд Путины ойрын албан тушаалтнууд, олигархиуд, банк, нүүрсний салбар гэх мэт 1000 гаруй хүн багтсан. Харин тавдугаар сарын 4-нд зарласан зургаа дахь багц арга хэмжээ нь газрын тосны нийлүүлэлтээс шалтгаалаад саатаад буй юм.  Тухайлбал, улс орных нь газрын тосны хангамжийн аюулгүй байдлыг хангасан тохиолдолд л шинэ хориг арга хэмжээг дэмжинэ гэдгээ Унгарын ерөнхий сайд Виктор Орбан тодорхой хэлсэн.

Европын холбооны орнууд байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг, газрын тосны 25 хувийг Оросоос авдаг. Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр холбооны удирдагчдад санал зөрөлдөөнөө нэг тийш болгож, удаан хугацаагаар гацсан хориг арга хэмжээний багцаа батлахыг уриаллаа.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж