Элон Маск шинэ найз бүсгүй болох Австралийн жүжигчин Наташа Бассеттын хамт сэтгүүлчийн дуранд өртөв. Тэд нэг шөнө хоноход 1300 ам.долларын үнэтэй байдаг “Cheval Blanc” нэртэй тансаг зочид буудалд өдрийн хоол идэж байжээ. Дэлхийн хамгийн баян хүний хувьд энэ нь далайн нэг дусалтай л адил гэж “Daily mail” онцолсон байна. Энэ зочид буудал нь тэрбумтануудын диваажин гэгдэх Сент-Тропезд байрладаг.
Элон Маск өдгөө 50 настай бол найз бүсгүй Бассетт нь 27-той. Тэд энэ оны хоёрдугаар сараас болзож эхэлжээ. Анх Лос Анжелес хотод Маскийн хувийн онгоцноос бууж олны нүдэнд өртөж байсан аж.
Наташа Бассетт “Zadig and Voltaire” брэндийн 698 ам.долларын үнэтэй даашинз өмссөн байжээ. Харин Элон Маск халуун цаг агаарт тохиромжгүй хар саарал өнгийн футболка, хар жинсэн өмд, хар арьсан Челси гутал өмссөн байна. Тэд дарс ууж, шарсан төмс зооглосныхоо дараа гар гараасаа хөтлөлцөн далайн эргээр алхжээ.
Элон Маскийн экс найз бүсгүй Граймс өнгөрсөн арванхоёрдугаар сард амаржсан. Гэхдээ тэд есдүгээр сард хайр дурлалын харилцаагаа дуусгавар болгосон аж. Тэр үеэс хойш Бассетт нь Маскийн гэр бүлийнхэнтэй ойр дотно байх болжээ. Граймс болон Бассетт нараас өмнө Амбер Херд, Талула Рилей нартай Маск үерхэж байв.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ