ЗГ: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажлын хэсэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

ЗГ: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажлын хэсэг байгуулна

ЗГ: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажлын хэсэг байгуулна

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мах боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл сонсч, Ерөнхий сайд зарим үүрэг чиглэл өгчээ. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах "Эм Дисифи" ХХК-ийн үйлдвэрийн орчимд түүхий эд, мах боловсруулах үйлдвэртэй танилцсан талаар мэдээлэл өгөв.

Шалгалтаар энэхүү үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, технологийн үйл ажиллагаа бүртгэл хөтлөөгүй, дотоодод хяналт тавьдаггүй, мэргэжлийн ажилтангүй нь тогтоогджээ. МХЕГ-ын өгч буй мэдээллээр тус компанийн үйл ажиллагааг цуцалж, хуулийн байгууллагад хандсан байна. Иймд Ерөнхий сайдын зүгээс Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах үүрэг өгяээ. Ажлын хэсэгт ХХАХҮЯ, ЭМЯ, хуулийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэр Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан. Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайт боомтод шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Холболтын төмөр зам ашиглалтад орох хүртэл төмөр замаар тээвэрлэлт хийх, нарийн царигийн төмөр зам орж ирвэл шилжүүлэн ачих терминал болох ёстой. Хоёрдугаарт, авто зам руу шилжүүлэн ачих байгууламж ачсаны дараа задгайгаар тээвэрлэх боломж гарч байна. Үүнтэй уялдуулан Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан боомтын сэргэлт яригдаж байна. БНХАУ-ын 2030 он хүртэл нүүрсний хэрэглээг бууруулах бодлоготой холбогдуулан Тавантолгойн ордын олборлолтыг нэмэгдүүлэх ажил боомтын сэргэлттэй уялдаж байна.

Үүнтэй уялдуулан уул уурхайн компаниуд олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, Тавантолгой ордод нөөц нь тогтоогдоогүй, ТЭЗҮ хийгдээгүй, нөөц нь батлагдаагүй гурван ил уурхай, нэг далд уурхай гэсэн дөрвөн хэсэг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал бодлогоор яригдаж байна. Мөн Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн бүтээн байгуулалттай танилцлаа. Даланзадгад суманд иргэдтэй уулзаж, Цагаандэл уулын боомтыг нээх, замын асуудлаар саналыг нь авсан. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөлийг байгуулах үүрэг өгсөн. Энэ зөвлөлд боомтын асуудлыг түдгэлзүүлсэн асуудалд иргэдийн саналыг тусгасан. 2014 онд Засгийн газрын тогтоолоор түдгэлзүүлсэн. Орон нутгийн иргэдийн хэлсэн зүйлсийг тусгах чиглэл өгсөн. Хилийн боомтуудыг нээсэнтэй холбоотой нүүрс тээврийн гарц нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 750 машин гарч байна. Гашуунсухайт боомтоор 460 машин гарч байна. Хятадын талаас цар тахлын тохиолдол нэмэгдэхгүй долоо хоног тутамд машины тоог 30-аар нэмэгдүүлнэ гэж хэлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Төсвийн хэмнэлтийн тухай хууль батлагдаж, тодотгол хийгдсэн. Үүнд улсын төсвөөс 100, нийслэлийн төсвөөс 100 буюу нийтдээ 200 тэрбум төгрөгөөр нийслэлд цэцэрлэгт явж чадахгүй, сугалаагаар явдаг хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 305 мянган хүүхэд байна. Үүнээс 237 мянга буюу сургуулийн өмнөх насны хүүхдийн 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Үндсэндээ 2-5 насны хүүхдийн 77.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаана нь улсын хэмжээнд 68 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн тоо бий.

Нийслэлд 2-5 насны 141 мянган хүүхэд байНа. Харин 674 цэцэрлэгт 104 мянган хүүхэд авах хүчин чадалтай. Цаана нь 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Энэ намар сугалаа сугалж байгаа 34 мянган хүүхдийн асуудлыг шийдэх шийдэл гаргаж байна. Үүнд:

  1. Энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20 цэцэрлэг ашиглалтад орж, 3000 хүүхэд нэмж авах бололцоотой. Цэцэрлэг түрээслэнэ. Ингэхдээ түрээсийн байрыг зарлана. Ирэх долоо хоногт нийслэл хотод хамгийн өндөр ачаалалтай байгаа 26 байрлал дахь хамран сургах тойргийг бид түрээслэх байруудын судалгаа авах, нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ.
  2. Орон сууцны нэг давхрыг худалдаж авна. Гэр цэцэрлэг буюу шинэ технологиор баригдаж буй гэр цэцэрлэгийг ашиглана. Энэ нь 15 жилийн хугацаатай байдаг.
  3. Байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ. Энэ намар байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар нь дэмжих боломжтой. Хамгийн гол нь хамран сургах тойргийг шинээр төлөвлөнө. Энэ намар ашиглалтад орох хорооллыг заавал нэг давхартаа цэцэрлэг барих зориулалтаар зохион байгуул гэдэг үүргийг хотын даргад өгч байна.

"Старлинк" компани манайд үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлөө Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-нд албан ёсоор өгөөгүй. Монголд үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ өгөөд, дэлхийн аль ч компани орж ирэх нь нээлттэй. Цахим хөгжлийн яам ямар нэгэн лиценз зөвшөөрөл олгодоггүй. ХХЗХ зохицуулдаг. Надтай хамааралтай байсан. Миний өмнө үүсгэн байгуулсан "Юнител" компанитай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар хуваарийн дагуу өнөөдөр /2022.05.31/ хуралдаж байна. Энэ долоо хоногийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй учраас хуралдааныг урагшлуулжээ.

Хуралдаанаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт "Цагаандэл-Уул" боомтыг нээх эсэхийг хэлэлцэх, бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
  • Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
  • Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
  • Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж