Челси дэх Роман Абрамовичийн эрин үе албан ёсоор дуусав

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Челси дэх Роман Абрамовичийн эрин үе албан ёсоор дуусав

Челси дэх Роман Абрамовичийн эрин үе албан ёсоор дуусав

Английн хөлбөмбөгийн Челси клуб өчигдөр /2022.05.30/ албан ёсоор Роман Абрамовичийн эрин үе дууссаныг зарлаж, АНУ-ын бизнесмен Тодд Боэли багийг авч буйг зарлалаа.

Тус клубын мэдэгдэлд “Роман Абрамович Челси клуб түүнтэй холбогдох компаниудаа Тодд Боэлигийн толгойлсон “Clearlake Capital” хөрөнгө оруулалтын группэд худалдлаа. Ноён Абрамович 19 жил эзэмшсэн клубээ өнгөрөгч гуравдугаар сарын 2-ны өдөр зарахаа мэдэгдэж, худалдаалах үйл явц эхэлсэн.

Клубээ зарахдаа ноён Абрамович шинэ эздээс клубын төлөө сэтгэлтэй байх, борлуулалтаас олсон орлогоо буяны үйлсэд зарцуулах, мөн клубын харъяа байгууллагуудад олгосон зээлийг эргүүлэн авахгүй байх гэх мэт зүйлсийг шаардсан” гэв.

Их Британийн засгийн газар Абрамовичийг “Кремлийг дэмжигч олигархи” хэмээн тодорхойлж, түүний Их Британи дахь үл хөдлөх хөрөнгө, эзэмшдэг компаниудыг нь хоригт оруулж, шахалт үзүүлсэн билээ.

Тодд Боэли

Тодд Боэли Челсиг худалдан авсан даруйдаа фэнүүддээ хандан “Бид Челси клубын шинэ эзэд болсондоо бахархаж байна. Бид тоглолтын минут бүрт 100 хувь хамт байх болно. Эздийн алсын хараа тодорхой. Бид фэнүүдийнхээ бахархлыг төрүүлмээр байна. Залуучуудын багийг хөгжүүлж, шилдэг авьяастнуудыг багтаа нэгтгэхийн зэрэгцээ клубт урт хугацааны хөрөнгө оруулалт хийн, Челсигийн амжилтын гайхалтай түүхийг үргэлжлүүлэх болно. Би хувьдаа Их Британийн засгийн газрын сайд, албан тушаалтнуудад болон Премьер лигийнхэнд үүнийг бүтээхэд тусалсанд талархал илэрхийлэхийг хүсч байна” гэжээ. Боэли болон түүний бизнесийн түншүүд дэлхийн хөлбөмбөгийн шилдэг клубуудын нэг болох Челсиг 5.4 сая ам.доллараар худалдан авлаа.

Челсиг худалдаан авах өрсөлдөөнд нийт 250 гаруй санал ирсэн гэнэ.

Роман Абрамовичийн 19 жилийн эрин үед Челси Премьер лигтээ таван удаа, ФА цомд таван удаа, Аваргуудын лиг, Европа лигт тус бүр хоёр удаа гээд олон арван цомыг хүртсэн.

Та бүхэн "Танилц: Челсигийн шинэ эзэн Тодд Боэли" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж