Ньюс хөтөч: ЖДҮ-ийг дэмжих түншлэлийн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: ЖДҮ-ийг дэмжих түншлэлийн уулзалт болно

Ньюс хөтөч: ЖДҮ-ийг дэмжих түншлэлийн уулзалт болно

Ньюс агентлаг 2022.05.31-ний Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09.00 ЦАГТ

"Туушин" зочид буудалд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” болно.

09.30 ЦАГТ

Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хүүхдүүдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 89115180

10.00 ЦАГТ

ХХААХҮЯ-нд "Дэлхийн сүүний өдөр"-ийн хэвлэлийн хурал болно.

11.00 ЦАГТ

-Нийслэлийн иргэний танхимд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас санаачлан ахлах ангийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан “Эерэгээр нөлөөлье” аяны хаалт болно. Утас: 96646863

-“Үндэсний мэдээллийн төв”-д  Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их Британийн хамтарсан “1242 Gateway to the West  буюу Барууны Хаалган Дээр” кинонд бага насны хүүхэд хүчирхийлсэн жүжигчин тоглуулах гэж байгааг эсэргүүцэн “Махаан пикчерс ХХК”-ийн хуульч хэвлэлийн хурал хийнэ.

-"Q Art Gallery"-д "Playtime-2022" наадмын хэвлэлийн хурал болно. Утас: 86115200

-"Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

-Спортын төв ордонд пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ОУХМ Б.Чимэдцэрэн нар хэвлэлийн хурал хийнэ.

ТӨРИЙН ОРДОНД

09.30 ЦАГТ

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10.00 ЦАГТ

“Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 ЦАГТ

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.30 ЦАГТ

“Үндсэн хууль” танхимд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо хуралдана.

14.00 ЦАГТ

“Их Эзэн Чингис хаан” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

МҮХАҮТ

09.30 ЦАГТ

Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалт болно.

11.00 ЦАГТ

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Covid-19-ийн дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр" олон улсын сургалт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж