Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа Орос, Украины дайны улмаас дэлхийн эдийн хэрхэн өөрчлөгдөж буй тухай мэдээллийг онцоллоо.
Дэлхийн эдийн засгийн хямрал ойрын үед тохиолдохгүй ч, хүмүүсийн зардал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт удааширч байгааг эдийн засагчид хэлж байна. “Economist Intelligence Unit”-ийн дэлхийн ахлах эдийн засагч Саймон Баптист стагфляцийн дараа гэнэтийн уналт үүссэн тухай дурджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт "CNBC"-д өгсөн ярилцлагадаа "Украины дайн ба цар тахал олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд саад учруулсаар байгаа тул бага өсөлт, өндөр инфляциар тэмдэглэгдсэн стагфляци дор хаяж 12 сарын турш үргэлжилнэ" гэж ярьсан байна.
Саймон Баптист "Ирэх улирлаас түүхий эдийн үнэ буурч эхлэх боловч Оросын олон төрлийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт Украинд дайн эхлэхээс өмнөх үеийнхээс өндөр хэвээр байх болно" гэж нэмж хэлжээ. Царт тахал, Украины дайн зэрэг нь түүхий эд, барааны нийлүүлэлтийг боомилж, дэлхийн нийлүүлэлт хуваарилалтыг нэмэгдүүлж, түлш, хүнс зэрэг өдөр тутмын барааны үнийг өсгөсөн юм. Үнэ өндөр байгаа нь айл өрхүүдэд хүнд тусч буй. Мөн дэлхийн олон орны эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч хөдөлмөрийн зах зээл уналтад ороогүй хэвээр байна.
Олон улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа аж. Тиймээс хэрэглэгчид 10 гаруй жилийн өмнө АНУ-ын хямралын улмаас үүссэн дэлхийн сүүлчийн хямрал давтагдахаас болгоомжилж байж болох ч эдийн засгийн уналтад бэлдэх шаардлагагүй аж.
Баптист өнгөрсөн Пүрэв гаригт “CNBC”-д ярилцлага өгөхдөө "Азийн бараг бүх эдийн засаг ДНБ-ий дараалсан сөрөг үеүдийг харьцуулахад уналтад орох магадлал бага" гэж хэлжээ.
Хэдийгээр дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэлтэй байгаа ч олон хэрэглэгчид хангалттай хэмжээний хуримтлал үүсгэж, гэр ахуйн удаан эдэлгээтэй бараагаа нөөцөлж байна гэж эдийн засагч хэлэв. Саймон Баптист"Тиймээс тодорхой хэмжээгээр энэ нь шууд тоогоор харагдаж байгаа шиг тийм ч муу үзүүлэлт биш" гэж үзэж байгаа аж. Мөн түүний үзэж байгаачлан ойрын 18 сарын хугацаанд эдийн засгийн уналт тохиолдохгүй нь.
Үүний зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрт төв банкууд инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ чангатгаж байна.
АНУ-ын Төв банк энэ сарын эхээр бодлогын хүүгээ сүүлийн 22 жил гаруй хугацаанд хамгийн их өсгөснөө зарлаж, жишиг хүүгээ хагас нэгжээр нэмэгдүүлж, цаашид хүүгийн өсөлтийг анхаарууллаа. Холбооны нөөцийн сангийн протоколд албан тушаалтнууд инфляцийг бууруулах оролдлого хийж байгаа тул хүүгээ 50 нэгжээр олон удаа өсгөхөд бэлэн байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт бусад төв банкуудаас илүү чанга байсан Шинэ Зеландын Нөөцийн банк мөнгөний бодлогын хүүгээ дахин хагас хувиар өсгөж, хоёр хувь болгов. Ингэснээр тус улсын төв банк тав дахь удаагаа хүүгээ өсгөж буй бөгөөд бэлэн мөнгөний ханш урьд өмнө таамаглаж байснаас өндөр түвшинд хүрнэ гэсэн дохио байлаа. Аравдугаар сард мөчлөг эхэлснээс хойш хүү одоо 1.75 пунктээр өссөн байна. Гэхдээ инфляцийг хянах нь эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлийг үргэлж дагуулдаг гэж эдийн засагчид хэлэв. Зээлийн хүүг нэмэгдүүлэх замаар өндөр үнийг хазаарлах нь өсөлтийг бүр ч бууруулж болзошгүй тул стагфляцийг хянахад хэцүү байдаг. “Capital Economics”-ийн эдийн засгийн ахлах зөвлөх Вики Рэдвуд төв банкууд эдийн засгийн хямралыг төлөвлөхгүйгээр инфляцийг бууруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ