Д.Сумъяабазарын захирамж С.Амарсайханыхныг тойрох уу, дайрах уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазарын захирамж С.Амарсайханыхныг тойрох уу, дайрах уу?

Д.Сумъяабазарын захирамж С.Амарсайханыхныг тойрох уу, дайрах уу?

Хотын дарга Д.Сумъяабазарын А/740 тоот захирамжийн дагуу газар чөлөөлөв. Энэ удаад Ар Зайсангийн 49 шавар гэрийг албадан буулгалаа. “Аман хуур”-ын Соном өвгөн хуучин байшингаа хэрхэн нураахыг харах гэж жолооч залууг шамдуулдаг шиг шавар гэрийг трактороор түрэхийг нь бичиж, сэвээд сүйд. Дугуй цагаан руу алхагчдад таатай нь мэдээж. Гэхдээ…

Хэн нэгний хураасан, босгосон хувийн өмчийг ингээд албадан буулгачихлаа. Мэдээж нэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг чухал. Бас л гэхдээ… Үүний тайлбар нь, өмнө нь удаа дараа шаардлага өгсөн ч шаардлагыг биелүүлээгүй аж. Мэдээж хотын даргын төсөвт суулгуулсан мөнгөнөөс нөхөн төлбөр олгох нь гарцаагүй. Энэ мэт 22 байршилд газар чөлөөлөх тухай албан мэдээнд дурджээ. Үлдсэн 21 байршилд Шадар сайдын хамааралтай этгээдийн Бага Тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт тэмдэглэгдсэн 4 га газар багтсан уу?

Үе үеийн хотын дарга нарын “хашаа” гэх энэ ажил байсхийгээд болдог ч зөвшөөрөлгүй, нийтийн эрх ашгийг зөрчсөн бүтээн байгуулалтыг бас тэдний үед барьсан байх нь тохуурхалтай.

Өмнө ба дараа

Хотын дарга Су.Батболдын тооллын үед “Туушин” зочид буудлын өмнөх газрыг албадан чөлөөлж байв аа. Тухайн үед олны таашаалд нийцсэн энэхүү шийдвэр ихэд таалагдаж, Туулын бургасыг булгалж үнэтэй хаус барьж буй газрыг буцаан чөлөөлөх санал иргэдээс гарсан нь яван явсаар НИТХ-ын дарга С.Амарсайханы хамаарал бүхий этгээдтэй холбоотой болж таарсан. Хүсэвч хясна гэгчээр Су.Батболдын тоолол дуусав. Хотын цаг хугацааг С.Амарсайханыхаар тоолж эхэлснээр мөрөөдөл замхарсан билээ. Гэтэл одоо хэр нь энэ газрыг чөлөөлөөгүй…

Дээр нь Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух гүүрийг НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн гэх бүтээн байгуулалтаас болоод бас хачин тахиралдсан, түгжрэл багасгах бус нэмэгдүүлэхээр түвэгтэй болгосон. Дээр нь энэ гүүр явган хүний замгүй дэлхийн дэвшилтэд бүтээн байгуулалт болохыг үгүйсгэхгүй.

Наанаа зөвшөөрөлгүй, хууль бус, иргэдийн эрх ашгийг хамгаалсан энэ мэт шийдвэрүүд байнга гарч буй мэт боловч эрх тэгш үйлчилдэггүйгээс эрх мэдэлтнүүд улайм цайм хууль зөрчсөөр байхад алагчилж үйлчилдэг явдал хэвийн үзэгдэл болоод байх шиг.

Сүүлдээ намгүй, эрх мэдэлгүй л бол хувийн өмч рүү хуулиар халддаг, эрх мэдэлтнүүд юу ч хийсэн хуулиар хаацайлдаг болох зам руу бид орох уу?

Хуучны дарга хийж байвал бүх зүйл зөв, ажилчин бол улсын өмчийг хумслагч, хулгайлагч гэсэн коммунист нийгэм рүүгээ бид гулсах уу? Нийтийн өмчийг шамшигдуулагч гээд хувийн өмчийг хураагаад, нураагаад байх хэрэг үү?

Шударга ёс яриад, ипотекийн зээлээр МИК ашиг олж байна гээд байгаа хүний хамаарал бүхий этгээд нь нийслэлчүүдийн ганц салхилж, зугаалдаг Туулын усыг хамгаалдаг бургасыг нь хядаад барьж эхэлсэн ч түр зогсоогоод, тохиромжтой цагийг нь хүлээж суугаа балгасыг хотын даргын А/740 захирамж тойрохгүй гэж найдъя.

Хүүхдийн паркийг буцаан авсан шигээ Туулын эргээ буцааж аваад, усгүй, усан оргилуургүй нийслэлийнхээ бяцхан багачуудыг баярлуулбал Д.Сумъяабазарыг уухайлан дэмжих нь гарцаагүй. Үе улираан сонгосон ч болж байна.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж