УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.05.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив

УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив

Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий таван гишүүнийг эгүүлэн татах саналаа ирүүлсэн ч УИХ олонхоороо авч үлдсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, хилийн хориг тавив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

  • 1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

Ё.БААТАРБИЛЭГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХОЁР ЗААЛТААР ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Тодруулбал,

Эрүүгийн хууль. 22.4 дүгээр зүйл.Хахууль авах

  • 4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 6.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хууль. 22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

  • 2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тиймээс түүнд хилээр гарах хязгаарлалт тогтоожээ.

Х.ГАНХУЯГИЙГ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИДТОЙ УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

УИХ-ын гишүүн Х.Ганхуягт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан байна. Тодруулбал,

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

  • 1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тиймээс түүнд хилийн хориг тавихаас гадна нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хоригложээ.

Н.АЛТАНХУЯГИЙГ БҮЛЭГЛЭСЭН ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ЗҮЙЧИЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ. Тодруулбал,

1.8 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа

  • 3.Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

  • 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

3.7 дугаар зүйл.Бүлэглэн гүйцэтгэх

  • 1.Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

  • 2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тиймээс түүнд хилийн хориг тавьжээ.

Г.АМАРТҮВШИНГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ХОРИГ ТАВИХ САНАЛ ГАРГАЖЭЭ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Тодруулбал,

1.8 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа

  • 3.Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

  • 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

3.7 дугаар зүйл.Бүлэглэн гүйцэтгэх

  • 1.Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

Нийслэлийн прокуророос Г.Амартүвшинг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх санал хүргүүлжээ. Тодруулбал, тус хуулийн 1.3-т гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх утгыг илэрхийлжээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж