NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын 2020 оны сонгуулийн 17-р тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Цэрэнпилийн Даваасүрэнг онцолж байна.
Хөвсгөл нутгийнхны итгэлийг дааж дөрөв дэх удаагаа сонгогдсон гишүүн бол Ц.Даваасүрэн. Нэг удаа бие даан нэр дэвшиж, ялалт байгуулж байсан бол гурван удаа МАН-аас мандат өвөртлөн Хөвсгөлчүүдийг зорьж байжээ. Улстөрчдөд хэлж ярьж байгаа, хийсэн бүтээсэн зэргээр нь иргэд хоч өгөх нь олонтаа.
Ц.Даваасүрэнг “тэмцэгч”, “тэрслэгч”, “шүүмжлэгч”, “10 хувь”, “популист” гэх зэргээр хочлох нь бий.
Түүнийг улс төрд орж ирсэн цагаасаа эхлэн дагаж явсан хоч бол “10 хувь”. Сангийн яамны мэргэжилтэн байхаасаа эхлэн тендер болгоноос “10 хувь” цавчаа хийдэг байсан хэмээн ийн нэрийдэх болсон хэмээн улс төрийн хүрээнд дүгнэх нь бий. Инженер, эдийн засагч мэргэжилтэй санхүү, сангийн яам, Төсвийн байнгын хороо гээд олон жил санхүүгийн салбараар дагнаж ирсэн түүнийг улс төр Эрчим хүчний сайд хүртэл болгож байв.
Анх тэр “тэмцэгч” байв. Харин дараа нь “тэрслэгч” болсон.Монгол Улсын ганц орлого олдог салбар болох Оюутолгой, уул уурхай салбарт хамгийн их тэрслэгч нь тэр байв. Хамгийн их орлого олдог, ажлын байр бий болгодог, эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг уул уурхайн салбарын “тэрслэгч” болж, олон ч жил энэ сэдвээр улс төр хийсэн. Бие даагчаар ажилласан хэсэг хугацаанд УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдсан. Энэ үедээ Иргэний нисэхийн ерөнхий газарт хамаатан саднаа шахсан гэх хэл аманд өртсөн ч “гүтгэлэг” гэж няцааж байсан гэдэг. Н.Алтанхуягийн Засгийн газар унахтай зэрэгцээд түүний Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгч, энэ мөчөөс Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, УИХ-д орж ирсэн Тавантолгойн гэрээ, Гацуурт төсөл зэрэг уул уурхайтай холбоотой бүхий л төслийг хүчтэй эсэргүүцэж, тэрсчлэгчдийн нэг болж хувирсан.
Харин одоо түүнд ард түмэн “популист” гэх нэр өгчээ. Ард түмэнд таалагдах ямар гоё үг, ямар сэдэв байна, тэр бүхнийг Ц.Даваасүрэн ярьж чаддаг, гаднаа ил харагдах нь ард түмний баатар тэм боловч цаанаа өөр зорилготой улстөрч гэж тодорхойлох болжээ.
“Популист”-уудын хэлдэг, санааширдаг ганц зүйл нь "Ард түмний сайн сайхны төлөө" гэх. Үнэн хэрэгтээ Ц.Даваасүрэнд эрх мэдэл, ард түмнийхээ, Хөвсгөлчүүдийнхээ төлөө хийх боломж, бололцоо хангалттай байсан. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон гэхээр тэр ард түмний төлөө 16 жилийг улстөрд зүтгэжээ. Харин өнөөдөр түүнд өөрийн гэсэн автор болсон хууль, 16 жилийн хугацаанд ард түмний төлөө, хөвсгөлчүүдийн төлөө хийсэн “гавьяа”-г нь нэрлэ гэвэл хэд болох бол. Тиймээс л түүнийг “популист” хэмээн нэрлэсэн бололтой, сонгогчид. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор олон жил улс төр хийсэн асуудал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Рио Тинтотой хэлэлцээрийн ширээнд сууснаар намжив.
Элдэвтэй эсвэл популист зангийнх уу 2020 оны УИХ-ын сонгуулиар тэр Хөвсгөл аймгаас нэгээр сонгогдсон гишүүн. Хамгийн өндөр санал авсан нь гэсэн үг. Тиймээс тэр энэ удаад тав удаагаа хөвсгөлчүүдээс итгэл хүлээх үү эсвэл улс төрийн карьертаа “цэг” тавих уу гэдэг тодорхойгүй байна. Учир нь сүүлийн үед зарим хэвлэлүүд түүнийг улс төрийн карьертаа цэг тавьж, төрөл арилжсан хэмээн бичих болжээ.
Ц.ДАВААСҮРЭНГИЙН НАМТАР
- 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр
- 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
- 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
- 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
- 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
- 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
- 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Англи, Орос
Ш.ЧИМЭГ
Зочин 2022-05-31 213.87.145.148
=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
zochin 2022-05-31 192.82.83.75
Eniig hen bichuulsen ni todorhoi baina daa.
Зочин 2022-05-31 202.126.89.42
ХАМГИЙН ХОГИЙН н**ш
Зочин 2022-05-31 202.9.41.127
МАН-аас хэн сайн ажиллана тэр хүн АН-ын дайсан болж харагдаад байдаг юм даа. Одоо сайтаараа дамжуулж түүний эсрэг хар пиар цацаж байх шив. Даваасүрэн гишүүн сайн ажиллаж ирсэн учир хөвсгөлчүүд санала түүний төлөө өгдөг юмаа
Хөвсгөлийн сонгогчид 2022-05-31 43.228.130.188
Бэлтэс мөрөн компаний нууц ноёнтон Даваасүрэн бидний мөнгийг яаралтай өг,,
Зочин 2022-05-31 202.70.44.46
энэ сайт үнэхээр өрөвдмөөр юм, 10% яахав, харин 100% шаачихдаг АН-ынхан, ММАНАН-гийнхан Эрдэнэтийг авах гээд амаараа шороотой боовв үмхсэн, Дубайгаас шаачихсан мөнгөний хажууд юу ч биш
Mr 10 per cent 2022-05-31 120.17.59.250
Mr.10%, яах аргагүй ээ
mgl 2022-05-31 202.179.11.230
bas neg hereggui gishuun, n**** gej dandaa hereggui humuus gishuun boloh yum. namuud dandaa hog devshuuldeg uchraas ene. tegeheer namuud bas l hog.
Зочин 2022-05-31 103.68.107.106
Японд төгсч мэргэжил эзэмшчихээд япон хэл мэддэггүй юм уу?
Зочин 2022-05-31 202.70.44.46
english байхад хангалттай
del 2022-05-31 202.55.188.108
таван толгой багануурын цахилгаан станцыг гацаахаас өөр арга байхгүй байсан шүү дээ оргиналь үнэээс 3 4 дахин өндөр үнээр концeссээр бариж монголыг өрөнд оруулах төсөл байсан шүү дээ оюунтолгой дээр даваасүрэнгийн зөв байсаныг цаг хугацаа харуулсан шүү дээ тэгэхээр тийм ч буруу хүнээ сонгоогүй юм байна
зочин 2022-05-31 202.126.90.30
Энэ сайт нь Элбэгдоржын сайт л даа Элбэгдорж мэтийн Оюутолгойн хуудуутай гэрээ хийсэн Хятад бүлэглэлийнхэнд их саад тотгор болж байгаа хүн л дээ . Энэ гэрээний цаана асар их мөнгөний тоо яригдана .
зочин 2022-05-31 202.126.90.30
Хэлж ярьж байгаа нь ард түмний талд байгаа харагддаг цөөхөн гишүүдийн нэг .
Зочин 2022-05-31 192.82.72.125
ОТ-н гэрээг сайжруулна гэж хуцаж, хуцчихаад дордуулаад бүр мөсөн тавьж туусан. Худалч Б.Батэрдэнэ, энэ хоёр багагүй юм авсан бизээ. Таг дуугүй болсон. Нөгөө талаар яриад байгаа юмныхаа талаар А үсэг ч үгүй улёууд шүү дээ…
зочин 2022-05-31 203.98.76.100
Аюулгүй байдлын талаар жаахан мэдрээд юм хийх гээд байдаг цөөхөн гишүүний нэг гэж харагддаг. Бид хэний захиалгаар яагаад ингэж бие биенээ хэмлээд, төрд туршлага суусанаа холдуулаад байдаг юм бол доо
Б.Даваасүрэн бол Монголд популизмыг гардан хөгжүүлэгч №1 2022-05-31 103.229.120.45
Энэ нөхрийг үнэн төрх өнгөрсөн улс төрийн муу нүүдлийг мэдэхгүй мэдээлэл муу сонгогч нарын алдаа
Зочин 2022-05-31 139.5.216.214
Mr 10%
Зочин 2022-05-31 202.21.109.96
Сайд байхдаа Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нэрээр ард иргэдийн цахилгааны төлбөр дээр нэмэлт дарамт учруулж иргэдээ шулах санааг энэ популист 10% -чин хэрэгжүүлж маааш их мөнгө иргэдийн халааснаас хулгайлсан даа
789 2022-05-31 202.179.27.239
АЛДАРТ "10 ХУВЬ" . Одоо энийг "арвын хувин" гэмээр юм. бидон Ганбаа, данх Оюуэрдэнэ, шанага Хүрэлбаатар, хусуур Ганхуяг гээд идэж уудаг сав суулга руу нь нийлүүлчихдэг юм уу. Эдгээр савандаа тэгээд б**в Учрал, боорцог Оюунчимэгийг нь хийчихье.
Зочин 2022-05-31 66.181.160.63
Наадах чинь Монголын Медведчук!!!
Зочин 2022-05-31 192.82.81.210
ADGIIN n****
Хөвсгөл.Бэлтэс мөрөн. 2022-05-31 103.212.118.36
Та нар гишүүнийг маань битгий муу хэлээд бай. Оросуудын даалгаварыг л биелүүлсэншд. Хэн ч байсан тэгэх л байсан. Та нар Женкогоо яаж ч чадахгүй л байгаа биздээ. Хохь чинь.
ХӨВСГӨЛ = ПОПУЛИСТУУД 2022-05-31 202.21.114.196
ЭНИЙГ ҮРГЭЛЖ СОНГООД БАЙДАГ ХӨВСГӨЛ АЙМГИЙХАН Л ӨӨРСДӨӨӨ ТЭР АЯАРАА ПОПУЛИСТУУД ЮМДООО
Зочин 2022-05-31 103.161.242.103
Монгол улсын хөгжлийг гацаагч, наанаа инээж цаагуураа идэгч. Хувиа бодогч түүнд улс орныхоо төлөө бодол түй ч байхгүй. Хүнд яаж сайн харагдахав жүжиглэх авьястай хүндээ…
Зочин 2022-05-31 192.82.89.35
Эрчим хүчний сайд болонгуутаа ТЭЦ-3 ын өргөтгөлийг цуцалсан хүн нь Ц.Даваасүрэн. Одоо болохоор ирэх жил хот хөлдөнө шүү гээд орилоод байдаг. Тавантолгойн цахилгаан станцыг хугацаанд хийгээгүйгээс болж Хятадын хоригт орчихсон. Одоо яаж хийхийн бүү мэд….. Моннисын Чулуунбаатар мэтийн алиалагчид бол худлаа…..
Зочин 2022-05-31 192.82.80.167
Жинхэнэ популист төрчихсөн амьтан шүү та бүхэн битгий атаархаарай
Зочин 2022-05-31 64.119.25.42
Тавантолгойн ЦС, Багануурын ЦС-ыг гацаагч. Эрчим хүчний сайд нь өөрөө гацаасан гэхээр мөн сонин шүү.