Нийтийн тээвэрт явах хоёр давхар 10 автобус оруулж ирсэн

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэрт явах хоёр давхар 10 автобус оруулж ирсэн

Нийтийн тээвэрт явах хоёр давхар 10 автобус оруулж ирсэн

2020-2021 оныг нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, 300 автобусаар парк шинэчлэлт хийнэ. Мөн хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулж, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн нийслэлийн удирдлагууд мэдээлсэн.

Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээнд явах хоёр давхар цахилгаан автобусыг 2020 оны зургадугаар сарын 14-нөөс эхлэн туршсан.  Туршилтын хугацаа дуусч, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар хоёр давхар 10 автобус оруулж ирсэн талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт 10 ширхэг давхар автобус орж ирсэн. Одоо бол комисс хүлээж авах ажил явж байна. Давхар автобусанд тавигдсан чанар стандартыг хангаж байгаа эсэхэд шаардлага тавьж шалгахаар болсон. Комисс хүлээж авсаны дараа ямар маршрутад, хэрхэн нийтийн тээврийн үйчилгээнд явах талаар тооцоо судалгаа хийнэ. Түүнчлэн смарт карт камержуулалт зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулах ажил хийнэ.

Ойрын хугацаанд үйчилгээнд нэвтрүүлэх  үүрэг даалгаврыг хотын удирдлагууд өгсөн. Ямартай ч хотын журам стандартад нийцүүлэх, стикер наах зэрэг ажлууд хийгдэж байна.

-Туршилтын хугацаа дууссан тул хөдөлгөөнд оролцохоор болсон гэсэн үг үү?

-Өнгөрсөн жилийн хоёр давхар автобус нь бол туршилт буюу одоо орж ирсэн 10 автобусны нэвтрүүлэх ажлын нэг хэсэг байсан. Уг туршилт амжилттай болсон. Иймд дээрх 10 автобусыг оруулж ирсэн. Яг хэзээнээс чиглэлд явж эхлэхийг мэдэхгүй.

-Уг парк шинэчлэлтэй холбоотой хэдэн төгрөгний төсөв зарцуулагдаж байна вэ?

-Нийт 21 орчим тэрбум төгрөг байсан. Гэхдээ энэ нь зөвхөн 10 автобус биш. Өөрөөр хэлбэл нийтдээ орж ирэх 46 автобусны 36 нь энгийн, 10 нь давхар байхаар тусгасан. Орж ирсэн хоёр давхар 10 автобусын төсвийн талаар задалж сайн мэдэхгүй байна.

-Судалгааны дүн хэрхэн гарсан бэ? Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар байсан бэ?

-Үйчилгээнд явах бүрэн боломжтой гэх судалгааны дүн бол гарсан. Ямартай ч хоёр давхар автобус хотод явж эхлэх нь цаг хугацааны асуудал болов уу.

-Хоёр давхар автобусын нийтийн тээвэрт хэзээнээс ашиглаж эхлэх вэ?

-Ямартай ч энэ онд Улаанбаатар хотод нийтдээ 660 автобус нийтийн тээврийн үйчилгээнд гарч парк шинэчлэлт хийгдэх ёстой. Эхнээс нь тодорхой тоогоор автобуснууд орж ирж байна. Нэг хэсэг нь хоёр давхар 10 автобус юм. Цаашид хоёр давхар автобусны тоог нэмэх тухай асуудлыг тооцоо судалгаатай шийдвэр гараагүй байна.

П.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж