A гепатитын халдвар гүзээлзгэнээс гаралтай байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

A гепатитын халдвар гүзээлзгэнээс гаралтай байж болзошгүй

A гепатитын халдвар гүзээлзгэнээс гаралтай байж болзошгүй

АНУ-д А гепатитын халдвар тархаад буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Wallmart”, “Trader Joe’s” зэрэг томоохон хүнсний дэлгүүрүүдээр зарагдаж буй гүзээлзгэнээс А гепапитын халдвар үүсэлтэй байж магадгүйг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар анхааруулав.

Холбооны агентлаг Бямба гаригт гаргасан мэдэгдэлдээ, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдтэй хамтарч халдварын олон талт дэгдэлтийг судална гэв. Түүнчлэн Канадын хүнсний хяналтын агентлаг ч бас хамтарч ажиллах болжээ.

Хойд Америк дахь халдварын тохиолдлууд нь савласан органик гүзээлзгэнэ худалдаж авсантай холбоотой байжээ. Уг гүзээлзгэнэ нь Калифорни дахь жимс үйлдвэрлэгч, борлуулагч “FreshKampo”-ийн савласан бүтээгдэхүүн юм. Мөн гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 25-ны хооронд Техас дахь “H-E-B” хүнсний дэлгүүрээс худалдаж авсан гүзээлзгэнүүд үүнд багтаж байна.

Дээрх компаниудын шошготой жимсийг худалдаж авсан хэрэглэгчид хэрэглэж амжаагүй байгаа бол нэн даруй хаяхыг Хүнс, эмийн чанарын хяналтын газар санууллаа. Түүнчлэн АНУ даяар алдартай “Aldi”, “Kroger”, “Safeway”, “Wei markets”, “Sprouts farmers market”, “Weis markets”, “Winco foods” зэрэг хүнсний дэлгүүрүүдэд дээрх компаниудын гүзээлзгэнийг борлуулахаар тарааж байрлуулсан гэв.

АНУ-д өчигдрийн байдлаар 17 хүн шинээр халдварлаж, 12 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ сүүлийн долоо хоногт шинээр нас баралт, элэг шилжүүлэн суулгах тохиолдол бүртгэгдээгүй аж.

Дэлхий даяар А гепатитын нийт тохиолдлын тоо 500 давсан. Үүнээс ихэнх нь Их Британи, АНУ-д байгаа бол Европ, Өмнөд Америк, Израиль, Азид ч мөн бүртгэгджээ.

“H-E-B” хүнсний дэлгүүрт зарагдаж буй гүзээлзгэнэ нь хэрэглэхэд аюулгүй гэсэн мэдэгдлийг гүйцэтгэх захирал нь өчигдөр /2022.05.29/ гаргасан.  Харин “FreshKampo”-оос ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж