Амь үрэгдсэн энхийг сахиулагчийн ар гэрт 15 сая төгрөг хандивлав

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Амь үрэгдсэн энхийг сахиулагчийн ар гэрт 15 сая төгрөг хандивлав


Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ой тохиож буй энэ үед Хил хамгаалах байгууллага ч мөн Цэнхэр дуулгат хилчдэдээ хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хилчдийн дундаас Энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан хилчин дэд хурандаа Баастын Сайнболор агсны гэр бүлд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хүндэтгэл үзүүлж сэтгэлийн хандив өргөн, гурван хүүхэд тус бүрт таван сая төгрөгийг гардуулсан байна.

Дэд хурандаа Б.Сайнболор нь Хил хамгаалах байгууллагад 22 жил ажилласан мэдлэг туршлагатай гадаад хэлний мэдлэг ур чадвар сайтай офицеруудын нэг байсан юм. Тэрээр 2006 онд ХХЕГ-аас үүрэг гүйцэтгэхээр явсан анхны бүлгийн дарга, 2015 онд БНӨСУ дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн хилчин билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж