"Хүний эрхийн зөрчил гарах асар өндөр эрсдэл үүсч байна"

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

"Хүний эрхийн зөрчил гарах асар өндөр эрсдэл үүсч байна"

"Хүний эрхийн зөрчил гарах асар өндөр эрсдэл үүсч байна"

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.


-Монгол Улсын Ерөнхий прокуророор иргэн томилогдох боломжтой хуулийн төслийг өргөн барьжээ. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би сая л харлаа. Ер нь прокурор болон шүүгч гэх мэт шүүх эрх мэдлийн салбарын албан тушаалтны мэргэжлийн, хараат бус байдлыг хангахын тулд хуулиар хязгаарлалт тавьдаг. Жишээлбэл, шүүгчээр томилохын тулд тухайн мэргэжлээрээ ажилласан хугацаа мөн дээрээс нь сүүлийн таваас доошгүй жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй гэх мэт ийм хязгаарлалтууд тавьдаг. Прокурорын тухай хуульд хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан, 35 нас хүрсэн прокурор хүнийг Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогчоор ажиллуулах тухай зохицуулалт бий. Үүнийг хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан иргэнийг гэж хязгаарлалтыг нь авах төсөл орж иржээ.

Энэ бол нэг талаараа шүүх эрх мэдлийн салбарын хараат бус байдал, мэргэжлийн байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Ямар ч хүн байж болох нь байна. Хэзээ ч хуульчийн мэргэжлийн ажиллаж байсан юм. Сүүлийн арван жилийн турш гэсэн заалт алга. Улс төрийн албан тушаал хашиж байгаа ч хүмүүс ч Монгол Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогчоор шууд томилогдох бололцоотой болгох хуулийн төсөл өргөн барьжээ. Харахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтүүдтэй ямар ч холбоогүй. Шууд л ийм өөрчлөлтийг төсөл болгон өргөн барьжээ.

Ц.Нямдоржид зориулсан хуулийн төсөл ч гэсэн хардлага байна. Хэрэв хуулийн төсөл батлагдвал иргэн гэх нэрийн дор Ерөнхий прокурор болох боломжтой юу?

Боломжтой л доо. Заавал тэр хүн гэхгүй хуульчаар ажиллаж байсан, ямар ч улс төрийн албан тушаалтан 35 нас хүрсэн бол томилогдох бололцоотой болно. Энэ дунд хүмүүсийн хардаж байгаа хүн ч байх бүрэн боломжтой.

Өнөөдөр Ардчилсан намын бүлгээс дээрх хуультай холбоотой хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн санаа нь мөрдөгч тухайн иргэнийг дуртай цагтаа дуудах хуулийн өөрчлөлт байгаад байна. Ийм байх боломжтой юу? Нөгөө талаараа хүний эрхэнд халдаж байгаа үйлдэл биш үү?

Шүүх эрх мэдлийн салбарын хуулийг хэрэгжүүлж байгаа хүн өөртөө хууль зүйн ямар нэгэн шийдвэр гаргаад тэрийгээ бие даан хэрэгжүүлэх бололцоотой байгаад эхлэхээр төрийн үйл ажиллагаанд маш чухалд тооцогддог нэг зарчим алдагддаг. Хяналт-тэнцвэр буюу “Check and Balance” гэж. Яагаад чухал вэ гэхээр би өөрөө ямар нэгэн ажил гардан хийж буй хүн энэ ажлаа хийх үү? үгүй юу? гэдэг зөвшөөрлөө өөрөө өөртөө олгоод эхлэхээр ерөөсөө тэр албан тушаалтан асар дур зоргоороо болдог. Үзэмжээрээ ямар хүнийг дуудах уу? Ямар хүнийг барих уу? Ямар хүнийг албадан ирүүлэх үү гэдэг. Ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх зөвшөөрөл нь тусдаа байж хяналттай болно. Энэ зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд мөрдөгч бол хүнээс байцаалт авч, дуудаж ирүүлж, хэрэв шаардлагатай бол албадан ирүүлж болно. Гэхдээ энийгээ заавал прокурорт танилцуулж, прокурорын зөвшөөрлөөр. Хэрэв албадан бол прокурор, мөрдөгч хоёр үүнийгээ шүүхэд танилцуулан шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр хуульд орсон. Ингэснээр мөрдөгч дур зоргоороо тухайн иргэнийг барих, дуудах бололцоогүй болсон юм.

Хуучин манай хуульзүйн практикт ноцтой үзэгдэл байсан нь ерөөсөө цагдаагийн байгууллагын үүдэнд өнждөг. Цагдаа дууддаг ч байцаалтаа авдаггүй, үүдэнд нь хүлээгээд л байдаг. Чулуу няслаад сууна ч гэж ярьдаг. Социализмын үеэс уламжлалтай олон жил явсан хууль сахиулагч хүн нь “Чи ир, би чамаас байцаалт авна” гэж дуудаад дураараа байсныг нь хязгаарласныг шинэ хуулийн төслөөр дахиад “Цагдаа энэ бүхнээ шийдээд яв. Прокурорт тайлагнах албагүй. Заавал шүүхээс зөвшөөрөл авч байж албадлага хэрэглэн барьж авчрах шаардлагагүй” гэж байна. Мэдээж хүний эрхийн зөрчил гарах асар өндөр эрсдэл үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж