Г. Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Г. Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг хориглов

Г. Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг хориглов
НЭМЭЛТ: 
УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглох саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Шүүх хуралдааныг 15:00 цагт товлосон боловч танхимын хүрэлцээгүй учраас хойшилсон байна. Шүүх хурлаас түүнийг тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2022.5.30/ хэлэлцлээ. Улмаар яллагдагч Ё.Баатарбилэг, Х.Ганхуягт нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, мөн Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр авч хэлэлцсэн байна.
Сануулахад, өнгөрсөн Баасан гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн хүсэлтийн дагуу Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн.
Б.ТУЯА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж