Ж.Батзандан УИХ-ын гишүүдэд номоо тарааж явна

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан УИХ-ын гишүүдэд номоо тарааж явна

Ж.Батзандан УИХ-ын гишүүдэд номоо тарааж явна

Ж.Батзандан өнөөдөр /2022.5.30/ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай уулзаж, өөрийн бичсэн "хувьсгалын" номоо бэлэглэжээ. Ийнхүү тэрбээр УИХ-ын гишүүдэд номоо тарааж явна.

УИХ-ын 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт өрсөлдөж, ялагдал хүлээсэн Ж.Батзандан намар нь Австралийн Элчингийн зөвлөхөөр ажиллахаар томилогдсон. Энэ хугацаандаа тэрбээр "Шинэ хувьсгал" нэртэй ном бичсэнээ эх орондоо эргэж ирээд хэвлүүлсэн юм.

Номынхоо талаараа Ж.Батзандан энэ тавдугаар сарын 3-нд сүржин мэдээлэл хийж, олонд танилцуулсан юм. Тэрбээр "Засгийн газар, УИХ-д ташуур өгөх цаг болсон гэж би үзэж байна. Тиймээс Ж.Батзандан Монголдоо ирлээ. Намайг судалгааны ажил хий гэж Австрали улсад зөвлөхөөр томилж явуулаад нэг жил болсон. Энэ хугацаанд 25 судалгааны ажил хийж, холбогдох байгууллагууд руу явуулсан. Монголын шинэчлэх 18 хувьсгал номоо нөхдийн хамт бичиж хэвлүүллээ. Ж.Батзандан ном бичдэг, төрийг аврах төлөвлөгөө гаргадаг, тэр төлөвлөгөөгөө нөхдийн хамт хамтарч хэрэгжүүлдэг хүн. Одоо ажилдаа орно" гэж байв.

 

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж