Э.Цэндбаатар: Би З.Шинэчагтгыг зодмоор байна

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар: Би З.Шинэчагтгыг зодмоор байна

Э.Цэндбаатар: Би З.Шинэчагтгыг зодмоор байна

Мэргэжлийн бокст хүч үзсэн ч удалгүй сонирхогчийн бокстоо эргэн ирсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар холимог тулааны тамирчин З.Шинэчагтгыг халз тулаанд дуудав. Холимог тулааны "999" холбооны зүгээс Монголын анхны 100 сая төгрөгийн бооцоотой "999 Fight Night” өдөрлөгийг өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулсан билээ.

Энэ үеэр гавьяат тамирчин Э.Цэндбаатар дэвжээн дээр гарч “З.Шинэчагтга өнөөдөр энд ирээгүй байна. Уг нь мэргэжлийн боксоор тулаанд дуудъя гэж бодсон юм. Бид хоёр ер нь маргалдчихсан байгаа. Би З.Шинэчагтгыг зодмоор байна. Ард түмний нүдэн дээр зодмоор байна. Өнөөдөр байхгүй байгаад нь гайхаж байна. Айсан юм шиг байна. Шинээ чи харж байгаа биз дээ. Чамайг Монголын ард түмний нүдэн дээр зодмоор байна” хэмээн ярьжээ.

Харин З.Шинэчагтга өөрийн цахим хаягаараа дамжуулан “За за, энийг л хүсээд байгаа юм биз дээ. Эвий, эвий” гэж хариу барьсан аж.

Өдгөө 25 настай З.Шинэчагтгын хувьд хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сард "ONE FC" холбооны тулаанд Японы тамирчин Ёошики Накахаратай тулалдан дүрмийн бус өшиглөлт хийсэн гэх шалтгаанаар ялагдсан билээ. Харин 25 настай Э.Цэндбаатарын тухайд өнгөрөгч гуравдугаар улсын аваргад оролцон мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр алтан медалийн төлөөх тулаанд Б.Мишээлтэд ялагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж