Эрх баригчид Улсын Ерөнхий прокурорыг солих уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Эрх баригчид Улсын Ерөнхий прокурорыг солих уу?

Эрх баригчид Улсын Ерөнхий прокурорыг солих уу?

Монгол Улсын Прокурорын тухай хуулийг хамгийн сүүлд 2017 оны зургадугаар сарын 9-ний өдөр шинэчлэн баталж байжээ. Харин одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагаж, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэхдээ энэ өөрчлөлт нь хоёрхон заалттай бөгөөд Прокурорын тухай хуулийн 45.4-т дэх хэсгийн “прокурорыг” гэснийг “Монгол Улсын иргэнийг” гэж өөрчилсүгэй гэсэн заалттай.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид Улсын Ерөнхий прокурорыг солих, ингэхдээ одоогийн хуульд заасан  “Хуульчийн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан 35 насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэсэн заалтыг өөрчилж, Улсын ерөнхий прокурор, орлогчоор хэн ч ажиллах болох зохицуулалтыг оруулах гэж байна.

Тайлбар: 2017.06.09-ний өдөр шинэчлэн найруулсан Прокурорын тухай хууль

Тайлбар: 2017.06.09-ний өдөр шинэчлэн найруулсан Прокурорын тухай хууль

Тайлбар: Прокурорын тухай хуулийн 45.4 дэх заалтыг өөрчлөхөөр оруулж ирсэн төсөл

Тайлбар: Прокурорын тухай хуулийн 45.4 дэх заалтыг өөрчлөхөөр оруулж ирсэн төсөл

Монгол Улсын Ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Одоогийн Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 оны дөрөвдүгээр сард томилж байсан юм. Ерөнхий прокурорыг УИХ-тай зөвшилцөж, зургаан жилээр Ерөнхийлөгчийн зарлигаар томилох хуулийн зохицуулалттай. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар, Г.Занданшатартай УИХ-ын олонх дэмжиж, зөвшилцсөний үндсэн дээр Б.Жаргалсайханыг томилсон гэсэн үг. Тиймээс түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох болоогүй ч эрх баригчид энэ удаад түүнийг чөлөөлөхөөр ийн хууль оруулж ирж байгаа юу гэсэн хардлага олон нийтийн дунд өрнөж эхлэв.

Ингэхдээ  хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35 хүртэлх насны прокурорыг бус иргэнийг томилох өөрчлөлт хийх гэж байна. Энэ нь прокурорын байгууллагад ажилласан бус хуульчаар 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно гэсэн үг. Ердөө таван жилийн өмнө Прокурорын тухай хуулийг шинэчлэн найруулахад оруулсан өөрчлөлтийг гэнэт өөрчлөх гэсэн үндэслэл нь Б.Жаргалсайхан болоод орлогч нарын нэрс аль хэдийнэ “тодорхой” болсон учраас тэдэнд зориулж хуулиа өөрчлөх гэж байна уу гэсэн хардлагыг төрүүлээд байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж